[5]

47 2 0
                                    

Надад хэзээ ч зүгээр байгаагүй.

Би өглөө бүр сэрээд нэг аяга ус  уудаг. Нүүрээ бүлээндүү, гараа хүйтэндүү усаар угаачхаад яагаад энэ бүгдийг одоо ч давтаад байдгаа мэддэггүй. Юун ус вэ? Кофе уух хэрэгтэй байна гэж бодсон ч усаа уугаад суудаг. Өвөл даарахаа байжээ, малгай хүртэл өмсдөг болсон болохоор. Үнэхээр зөв дадалтай болчхож. Удаан амьдрах гэж тэр юм байх даа? Тийм ч их хүсээгүй л баймаар юм. Өдөр бүхэн чамаар дүүрдэг байжээ. Өгсөн дуунуудыг чинь цас бударч байхад сонсонгоо алхаад хамгийн дургүй газар луугаа жаргалтайгаар алхдаг байж. Одоо ч тэр мэдрэмжнээсээ салж чадахгүй болохоор бүгдийг нь зуршил болгоод өөртөө хадгалж байдаг, би тэнэг санагдаж байна уу?
Үнэндээ надад энэ бүгд амархан биш байна. Өдөр, сар, жил өнгөрөх тусам бид өөр өөрсдийнхөө амьдралаар амьдарч байх болно гэж би боддог байсан ч миний яг л хэвэндээ чиний тухай гэх бүхнийг тойрч эргэлдсээр л. Энэ бүхний дараа дурсамж гээд инээгээд харж байх болно гэж бодсон ч өвдсөөр л. Өвдсөөр л байдаг хэрнээ инээсээр. Яаж тэгэж их жүжиглэж сураа вэ? "Сайн сууж байгаарай" Би хэзээ ч сайн байгаагүй.

Little bite of my feelings Where stories live. Discover now