[-]

115 2 0
                                    

Өглөө намайг хүлээсэн мэт цав цагаан цас угтаж авлаа. Хэн нэгэнд "-Дулаан хувцасаа өмсөөрэй, даарч болохгүй шүү" гэж хэлмээр санагдаж байсан уу?
Багахан хоосон хөндий мэдрэмж төрж байгаа хэрнээ зүгээр л мартахаас өөр сонголтгүй хүнийг инээгээд дурсвал ямар вэ?
Цас орох болгонд тэр минь надад малгай өмсөөрэй гэж хэлдэг байсныг нь санаад одоо ч үгнээс нь зөрөлгүйгээр малгайгаа өмсөөд гарахдаа жаргалтай дулаан мэдрэмж авдаг ч санаж бэтгэрсэн мэдрэмж ч гэсэн намайг нөмөрч авдаг даа. Өвөл болгон цас орох болохоор чамайг мартна гэдэг хүүхдийн тоглоом биш гэж үү? Эсвэл жил бүрийн өвөл өнгөрөх тусам цас надад чамайг санасан мэдрэмжийг өгдөгөө болих хэрэг үү?
Цастай өдрүүдэд чамдаа хэлсэн үгс, чиний минь надад тоочсон үйл явдал болгоныг би тэр хэвээр нь одоо ч төсөөлөн санадаг. Тэр л мэдрэмжийг хамгийн их үгүйлж байна. Цас ч хэзээ нэг өдөр зогсно, чи бид ч хэзээ нэг өдөр дахин уулзана. Харин тэр үед сүүлийн цас эсвэл анхны цас байсан эсэх нь чухалтай адилхан намайг тольдох чиний сэтгэл өөрчлөгдсөн байх үгүйг харцгаах бололтой. Хамгийн сүүлд нь тэр сэтгэл миний төлөө тэмцэхээ больсон байсан ч хайрлахаа больж чадахгүй байх вий гэхээс л эмээж байна.

Little bite of my feelings Where stories live. Discover now