Өвддөг үү бас санадаг уу гэж асуудаг. Одоо ч санадаг гэвэл миний буруу болох уу? Би чамд хайртай бас хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Бас л маргааш гэж өдөр өнөөдөр боллоо. Би маш урт замын турш уруулаа хазан байж нууж орхисон сэтгэлийн гүн дэхь тэр жижигхэн хайрцагтай чин сэтгэлээ хэзээ нэг өдөр дахин уудлах тоолондоо улам бүр хайртай болсноо л гайхдаг. Яаж хол зай, хажуудах зай нь хоосорсон хэрнээ мэдэрч буй зүйл минь улам гүн гүнзгий болдгийг би мэдэхгүй. Энэ тийм ч чухал биш ээ. Миний сэтгэл, түүн доторх жижиг хайрцаг мөн түүний доторх чин сэтгэл минь ч гэсэн тийм ч чухал биш ээ. Бидний амьдрал үргэлжилсээр, харин бидний дурсамж өнгөрсөнд бүдгэрсээр аль хэдийн зургаан жилийг ардаа орхиод бие биенээ ямар нэг зүйлээр нөхөн, одоо хэн хэнийхээ царайг бүдэг бадаг санах төдийхөн хүмүүс болж. Үнэндээ бид биш чи. Харин би? Маргааш ч хамаагүй эцэстээ тулвал чамдаа гүйгээд очих хэн нэгэн.
Өвдөж болохгүй шүү, бурхан чамд минь өстэй юм шиг санаддаг байж билээ. Би чамайг хамгаалж өгөх хэн нэгэн нь байж чадахгүй болохоороо ядаж л аз чиний минь хажууд байгаасай хэмээн хүснэ. Хайртай шүү, дараа насандаа дахин уулзах хэн нэгнээс чинь.
YOU ARE READING
Little bite of my feelings
Non-FictionСэтгэл гэдэг чиний хэзээ ч ойлгохыг хүсэхгүй тийм зүйл. Үүнээс чинь урган гарч байдаг зүйлс амьдруулж, эсвэл үхүүлж чадна. Хэрвээ хэзээ нэг өдөр сэтгэл чинь чамд чиний юу хүсээд байгааг мөн чанараасаа хэлж өгвөл тэр цагт чи "тэр" хүнийг ч гэсэн олчи...