[-]

116 2 0
                                    

Цаг минут тутам өмнө минь ирэх сонголтуудаас зүрхээрээ шийдэж сонгосон нь хэд болохыг...

Би түүнийг маш сайн мэддэг, эсвэл үгүй. Үнэндээ би түүнийг мэддэг ч намайг өвтгөнө гэдгийг нь мэддэггүй байсан. Гэвч надад уучлах мянган шалтгаан байдгаас би алдаа гэдэгтэй утга ижил сонголтуудыг үргэлж хийдэг. Энэ бүхний дараа хүн болгон надад "-Түүнийг орхи" гэж хэлдэг ч би сонсохгүй болтлоо түүнээр дүүрчихсэн мэт байдаг. Надад мэдрэгддэг ганц мэдрэмж нь түүнээс ирэх догдлол, бас шаналал хэдий ч, энэ зүйл намайг жаргалтай болгодог болохоор зовоож бас чадна гэдгийг мэдээгүй болохоор би түүн лүү гэх сэтгэлдээ бүрэн урсан орчихсон байж. Эргэж буцаж чадахгүй болохоор одоо зүгээр л урд байгаа зам руугаа ухарч алхалгүйгээр дуустал нь явах болохоор төгсгөлд нь миний сэтгэл өөрчлөгдсөн үгүйг бүү асуугаарай. Бороонд норж зогсохдоо уйлж байгаа нэгний нулимсыг л хараагүйн тул уйлаагүй гэж хэлж болохгүй байдаг шиг амнаас минь үгс унахгүй болсон тэр үед сэтгэлийг минь сонсоогүй л бол түүнийг гэх сэтгэл минь өөрчлөгдсөн гэж бодож бүү зүрхлээрэй. Эцэст нь сүүлийн зөвөлгөөгөө өөртөө үлдээ. Учир нь би сонсохгүй учраас, учир нь сэтгэл минь чихгүй учраас, учир нь эргэж алхах зам үгүй учраас.

Little bite of my feelings Where stories live. Discover now