.

69 2 0
                                    

Гэнэтхэн л толгойноос салахаа байчихлаа, чиний үгс, чиний үнэр, амлалтууд чинь, бас аргадахдаа үсийг минь илдэг байсан чиний төрх. Санаад байх юм.

Шөнийн одод намайг дуудаад байдаг боллоо. Тэндээс л чиний хоолой цууриатдаг бас намайг ховсддог. Дахиад ганц л удаа нэрийг минь миний орой бүр сонсохын л  төлөө унтдаг тэр л хоолойгоороо дуудаж өгөөч.
Өнөөдрийн одод яагаад ч юм зүрхэнд энд тэндгүй бутран унасан сэтгэлийн минь үүрмэгнүүд шиг харанхуйд жаахан л гэрэл нэмдэг, жижигхэн хэрнээ хамгийн гоёоороо гялтганах тэр хэлтэрхийнүүд шиг гялганана. Өглөөний нарны гэрэлд гялтганах шид нь дарагдаад өдрийн турш шөнийг яг л өөрийг нь гэрэлтүүлж өгөх хэн нэгэн шиг хүлээдэг. Хүсэн хүлээсэн шөнө ирмэгц тэд хамгийн үзэсгэлэнтэйгээр гялалзаж, шөнийн харанхуй тэнгэрт бөөцийлүүлэн улам бүр тодоор гялганана. Харанхуйн хүйтэнд би чам руу нэг алхам ойртдог. Хэчнээн хол бай нэг л алхам ойртоход би улам бүр дулаацдаг. Үүрийн туяа юу даа? Өө үгүй ээ, чи дахиад л алга болчихлоо. Хэзээ вэ, дахиад хамт байх цаг мөч? Хэрвээ дахиад нэг л удаа уулзвал нүд рүү чинь хараад хэлэх болно, санасан шүү. Харин тэр үед намайг тэвэрч өгөөрэй.

Өглөөний шаргал туяанд замхран алга болох байсан ч хамаагүй, эцсийн хайсан нэгэн минь чи мөн бол би шөнийн тэнгэрийг сартай хамт гийгүүлэх мянга мянган оддын нэг байя.

Little bite of my feelings Where stories live. Discover now