Сүүлийн үгийг минь сонсоогүй ч гэлээ чи минь үргэлж миний бодлыг мэддэг байсан.
Цаашдаа чиний гэх цаг хугацаанд би дахиж оршихгүй гэхээс айж байна. Гунигтай санагдах ч надгүйгээр чи минь илүү сайн байх болно. Хожмын өдрүүдэд бидний дурсамж хамгийн сайхнаараа гэрэлтэх болохоор тэр үед намайг дурсахдаа битгий гуниглаарай. Үлдээсэн бүгдийг минь битгий гаргаж хаяарай гэж хэлж зүрхлэхгүй ч дурсамжаа бүү үзэн ядаарай. Чамд л гэсэн сэтгэл үргэлж замыг чинь чиглүүлэх ёстой юм шүү. Хэзээ ч битгий мартаарай, чамдаа л гэж хэлсэн үгсийг минь, бие биендээ үлдээсэн амлалтаа, миний хайрыг. Ирээдүйд алдах мөр болгоны чинь өмнөөс би л санаа зовж амьдрах болохоор хичээж амьдарна гэж амлаарай. Бие биендээ хэн байсныг дурсаарай. Шинэ хуудас нээсэн ч, эцсийн цэг байсан ч шинээр эхлэх ёстойгоо санаарай. Одоо хэчнээн хичээсэн ч эргүүлж болохгүй хугацааг ардаа орхиод дахиад хэзээ ч уулзалдаагүй тэр үе рүүгэж буцацгаая. Дахиад халамжилж, хажууд чинь байж чадахгүй блолтой. Хааяа учраагүй байсан ч болоосой гэж бодсон ч хэзээ ч харамсаж болохгүй ганц зүйл чи минь шүү дээ. Дахиж өвдөхгүйгээр явуулцгаая, нэг нэгнээ. Хувь тавилан нэг өдөр биднийг дахин учруулж магадгүй гэж бодох төдийд догдолдог юм шүү. Гэсэн ч хэзээ ч дахин учрах тавилан байхгүй байсан ч зүгээр болохоор, дахиж надад битгий санаагаа чилээгээрэй. Төгсгөлийн хэсгийг чи үргэлж мэддэг байсан, сайн сууж байгаарай. Үүрд хайрлах болохоор...
YOU ARE READING
Little bite of my feelings
SachbücherСэтгэл гэдэг чиний хэзээ ч ойлгохыг хүсэхгүй тийм зүйл. Үүнээс чинь урган гарч байдаг зүйлс амьдруулж, эсвэл үхүүлж чадна. Хэрвээ хэзээ нэг өдөр сэтгэл чинь чамд чиний юу хүсээд байгааг мөн чанараасаа хэлж өгвөл тэр цагт чи "тэр" хүнийг ч гэсэн олчи...