Хамгийн сайхан хайрын тухай тэр номны төгсгөл бас хайрын төгсгөл гэсэн үг биш биз дээ?
Чамайг байсан тулдаа далай шиг их нулимс, цөл шиг төгсгөлгүй ганцаардлыг гаталж ирсэн мэт санагддаг. Чиний л сүүдэр миний цэцэгсийг халхалдаг ч гэлээ цэцэгс минь жаргалтай байсныг би одоо ч санадаг. Миний бодлууд өдөр бүр нэг орооцолдож эсвэл зангирч байхад бага багаар бидний түүх бичигдэж байж. Магадгүй төгсгөлгүй ном гэж байдаггүй болохоор биднийг үхэл хүлээж байдаг болов уу. Гэсэн ч гэлээ надад энэ бүхэн тийм ч сонин санагдаагүй, тэр бүх хугацаанд чи хажууд маань байсан болохоор. Заримдаа цаанаас минь хатгах санаа зовинол намайг чиний хажууд "Цэнхэр" өнгө шиг мэдрэмжийг авахад хүргэдэг байсан нь үнэн ч гэсэн би тиймхэн мэдрэмжнээс хаалгаа хаагаад чамайг үдэх байсан гэж үү? үгүй л болов уу. Одоо би ойлгож байгаа ч гэсэн номныхоо төгсгөлийн хуудсыг эргүүлэхэд дахиад нэг түүх эхэлж байгаасай гэж хүснэ. Хэрвээ бидний ном дууссан ч, бүтэн түүхийг одоо ганцаараа туулах байсан ч даваад гарвал тэр бүхний төгсгөлд чи тэнд байж өгөөрэй.
YOU ARE READING
Little bite of my feelings
NonfiksiСэтгэл гэдэг чиний хэзээ ч ойлгохыг хүсэхгүй тийм зүйл. Үүнээс чинь урган гарч байдаг зүйлс амьдруулж, эсвэл үхүүлж чадна. Хэрвээ хэзээ нэг өдөр сэтгэл чинь чамд чиний юу хүсээд байгааг мөн чанараасаа хэлж өгвөл тэр цагт чи "тэр" хүнийг ч гэсэн олчи...