Зүүд байгаасай.
Амьсгал авах тусам давчдаад, харин авахгүй бол үхнэ гэдгээ мэддэг би. Хэр удав аа, энэ зүүдэндээ живээд. Дахин дахин нэрийг нь амандаа хэлдэг хэрнээ хэн нэгний чихэнд хүрчихвий гэж айдаг болчхож. Анхнаасаа хоосон байсан газарт би чамайг олоод зүүдлээд байна уу гэж өөртөө хэлдэг байж билээ. Зүүд л биш байгаасай гэж хэлдэг байсан үе. Одоо л зүүд байгаасай, анхнаасаа учраагүй, анхнаасаа гаранд чинь хүрээгүй байсан ч болоосой гэж боддог болсоэвн хэрнээ үргэлж хайдаг хэвээрээ, дахиад л. Хаанаас олох вэ? Хаана байна? Орой болгон лааны бүдэг гэрэлд би бүгдийг нь эхнээс нь, бүгдийг нь сайхнаас нь эхлээд муу хүртэл нь дахин дахин үгүйлдэг. Тэгээд хамтдаа лааны гэрэлтэй цуг мөхдөг. Аль хэдийн нэг мэдэхэд өнгөрсөн дөрвөн жил одоо ч араас минь чирээд, энүүхэнд өнгөрсөн сүүлийн хоёр жил урагшла гээд ч байгаа юм шиг цаг хугацаа намайг хоёр хуваадаг. Одоо яг зүүд шиг санагддаг. Хамтдаа байсан цаг хугацаа яг л хий хоосон, амьдралын минь огт оргүй тэр хэсэг мэт санагддаг. Гэвч яагаад өвддөг юм бол оо? Яагаад одоо хүртэл хий хоосон цаг хугацааны төлөө өөрийгөө өвтгөөд байдаг юм бол оо?Худлаа. Бүгд худлаа. Худал. Хуурмаг.
Юу ч мэдрээгүй өнгөрөөсөн хором бүр сэтгэлийн минь гүн дэхь тэр шархан дээр давхарласаар, дахин бас дахин давхарлагдсаар гүн дэхь өвдөлт нь холдож л мэдрэгддэг.
Хайсан газрийн минь төгсгөл чи байж болох уу?
YOU ARE READING
Little bite of my feelings
Non-FictionСэтгэл гэдэг чиний хэзээ ч ойлгохыг хүсэхгүй тийм зүйл. Үүнээс чинь урган гарч байдаг зүйлс амьдруулж, эсвэл үхүүлж чадна. Хэрвээ хэзээ нэг өдөр сэтгэл чинь чамд чиний юу хүсээд байгааг мөн чанараасаа хэлж өгвөл тэр цагт чи "тэр" хүнийг ч гэсэн олчи...