Бидний уулзах цэг нулимсгүй байгаасай.
Өмнө нь хийсэн алдаа болгоныхоо шанд би чамайг хорвоогийн хатуу жамд алдчихсан. Төөрөн будилж, эргэж тойрсоор энэ ертөнцийг барна гэж бодсондоо чиний мөрийг би харна ч гэж төсөөлөөгүй. Надад чиний үнэр л дутуу байж. Хийсэн бүх нүглийнхээ төлөө би ямар ч хариуцлага хүлээж чадах хэрнээ чамайг л алдаж чадахгүй гэдгээ ойлгох мөчид хорвоо надаас чамайг минь булааж. Өдийг хүртэл туулсан зам минь хэрэггүй шороо. Чиний л дулаан шингэсэн алчуургүйгээр миний явах зам миний нулимсаар үерлэсэн тэнгис мэт халгин цалгин бүрхэж өдөр ирэх тусам намайг улам бүр гүн рүүгээ чирж живүүлдэг. Гэвч энэ бүхний эцэст чи зогсож байвал надад хамаагүй санагддаг.
Бурхан минь амлах уу? Хол замын төгсгөлд сэтгэл амардаг шиг хийсэн бүхэн, зовлон шаналал бүхний минь төгсгөлд хайртыг минь надад бүр мөсөн өгөх үү? Энэ бүхний хамгийн сүүлийн зогсоол л нулимсгүй л байгаасай. Үүний тулд л наана нь хэчнээн их нулимс ургасан сэтгэлд тээг болохгүй.
YOU ARE READING
Little bite of my feelings
No FicciónСэтгэл гэдэг чиний хэзээ ч ойлгохыг хүсэхгүй тийм зүйл. Үүнээс чинь урган гарч байдаг зүйлс амьдруулж, эсвэл үхүүлж чадна. Хэрвээ хэзээ нэг өдөр сэтгэл чинь чамд чиний юу хүсээд байгааг мөн чанараасаа хэлж өгвөл тэр цагт чи "тэр" хүнийг ч гэсэн олчи...