Чиний л мөрийг гаргах гэж маргаашийг эцсийн хүчээ шавхан өнгөрөөдөг.
-Үнэрийг чинь олохын тулд үхэж байгаа биеэ аргадан байж гүнзгий амьсгаа авдаг.
-Чимээг чинь чагнах гэж сэтгэлдээ хурсан цасан дээр чихээ наан хэвтдэг.
-Зүсийг чинь үзэх гэж өглөө бүхэн үхлээс эргэн ирж нүдээ нээдэг.
Зөрөн өнгөрсөн тэр мөч бүрийн тоогоор эргүүлээд чамайг олох надад хэцүү байдаг. Сэтгэлээсээ авч хаях гэсэн оролдлого минь намайг амьд байлгадаг гэхэд хилсдэхгүй. Чамайг, намайг, биднийг заагладаг хүмүүс нүд эрээлжлэн холхих нь намайг улам бүр чамаас минь төөрүүлж, сүүлд нь чамайг л олох гэсэндээ тэдэнтэй цуг холхиж эхэлдэг. Цуцаж байгаа бололтой. Цас болоод чам дээрээ очихсон, хүрэхсэн, чамайгаа жаргалтай болгохсон.
Дахиад хэдэн шөнө тэсэх вэ? Бидний учрал хүртэл? Хэзээ чи намайг хүлээгээд зогсож байх вэ? Тэнд? Эцэст нь би дахин буцдаг, бидний анх эхэлсэн тэр мөч рүү. Дахиад л чамайг хайж эхэлдэг нэг замаараа. Эцэж байгаа бололтой. Ганцаараа үлдсэн миний сэтгэл.
YOU ARE READING
Little bite of my feelings
NonfiksiСэтгэл гэдэг чиний хэзээ ч ойлгохыг хүсэхгүй тийм зүйл. Үүнээс чинь урган гарч байдаг зүйлс амьдруулж, эсвэл үхүүлж чадна. Хэрвээ хэзээ нэг өдөр сэтгэл чинь чамд чиний юу хүсээд байгааг мөн чанараасаа хэлж өгвөл тэр цагт чи "тэр" хүнийг ч гэсэн олчи...