[-]

140 3 0
                                    

Эхнээсээ л төгсгөлийг нь мэддэг байсан шигээ өнөөдөр би чамайг орхиод буцаж байна. Энэ үзэн ядалт, гомдол биш. Анхнаасаа л болох ёстой зүйл байсан. Бидэнд үргэлжлэх зам байхгүйг хэдийн мэддэг байсан ч чамд зориулсан хайр минь надад итгэл өгдөг байж. Чи мэднэ дээ, үргэлж санаа зовсон байдаг байсан миний харцнаас тэр төгсгөлийг чи хардаг байсан. Эцэст нь айдас минь бидний өмнө ирчихсэн байна. Одоо хажууд чи байхгүй, нулимс урсах хэдий ч эцэст нь бүгдийг би уучилна. Байнга хамт байдаг байсан газартаа би үргэлж очдог. Гэсэн ч ирэх тоолонд энэ газар энгийн болсоор. Харин дараа нь юу болно гээч? Би явах болно. Гунигласан хэдий ч дахин шаналахгүйгээр энэ газрыг орхиж чадахаар болсон үедээ. Тэр цагт дахиж би чамайг, чи намайг өвтгөж чадахгүй. Дахиж бие биенийхээ идэх хоолонд санаа тавих хэрэггүй болно.

Little bite of my feelings Where stories live. Discover now