Бидний дунд маш хол зай байдаг. Өдөр ирэх тусам холдох тэр зай намайг чамаас хүчээр холдуулдаг. Маш их санаж, налаад суухыг, хүрэхийг хүссэн ч чадахгүй болохоор хоорондох зай минь улам холдох шиг санагддаг. Сэтгэл минь бүгдийг мэднэ. Хэрвээ хэзээ нэг өдөр чи бид хоёрын уулзах цэг дэлхийн нөгөө талд байна гэвэл чамд хүрэхгүй байсан ч, тэвэрч чадахгүй байсан ч зүгээр дээ. Тэгэж байж л би чамайг мэдэрч чадна. Өдөр бүр хамт байхгүйн эрхэнд би чамайг сэтгэлээрээ харж чадна. Тэгэж байж л би зүрхээ мэдэрч чадна.
YOU ARE READING
Little bite of my feelings
Non-FictionСэтгэл гэдэг чиний хэзээ ч ойлгохыг хүсэхгүй тийм зүйл. Үүнээс чинь урган гарч байдаг зүйлс амьдруулж, эсвэл үхүүлж чадна. Хэрвээ хэзээ нэг өдөр сэтгэл чинь чамд чиний юу хүсээд байгааг мөн чанараасаа хэлж өгвөл тэр цагт чи "тэр" хүнийг ч гэсэн олчи...