1. Мартаж боломгүй өдрүүд

7.3K 386 13
                                    

Би 14 настай байхдаа л амьдрал ямар харгис хэрцгий болохыг ойлгосон юм. Би хэзээ ч хэнийг ч үзэн ядаж, хэнд ч гай бололгүй амьдардаг байсан гэхдээ тэгж амьдарсан ч бурхан намайг шагнаагүй!

Аав минь энгийн нэгэн таксины жолооч харин ээж минь төрийн албан хаагч. Гэтэл 14хөн настай байхад минь аав минь согтуу жолоочийн буруугаас болж нас барсан юм. Тэр үед би цочролд орж 3 сар хэнтэй ч яриагүй! 85кг-аас 50кг болтлоо жин хасаж өмнөх шигээ нийтэч нэгэн байхаа больсон.

Харин үүнээс 3 жилийн дараа ээж минь дахин гэрлэх болсноо надад хэлсэн нь аавыгаа мартаж чадаагүй надад хүнд цохилт боллоо. Ээждээ гомдож, бас түүнд гаргаж болох хамгийн муухай зан гаргасан.

Ээж: Юн Гэвол (개월) !!!!
Ээж: бид хоцрох нь ...
Би угаалгын өрөөнөөс гарч ирэн түүн рүү муухай хараад
Би: таны дахин гэрлэлт надад хамаагүй байхад заавал ийм сонин даашинз өмсүүлээд авч явах гээд байгаанмуу?
Ээж: чи одоохондоо зөвшөөрөөгүй ч гэсэн тэр хүнийг хүндлэх хэрэгтэй!
Би: одоохондоо ? Хэзээ ч үгүй ойлгосон уу?
Ээж: чи үргэлж өөрийгөө бодох юм. Би ч гэсэн аавыг чинь мартаагүй! Үргэлж хамт өнгөрүүлсэн мөчөө санаж галзуурах шахаж байсан. Гэхдээ чи бид 2 үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй шүүдээ.

Ээж бид 2 рестораны урд ирэн таксинаас буухад

Би: би дуртайдаа дагаж ирээгүй шүү! Зүгээр л таныг бодсондоо ирсэн юм.
Ээж: баярлалаа миний охин.

Биднийг ноён И угтаж аван ээжид сандал татаж өгөв. Тэр үнэхээр их хичээж байх шив.

Ноён И: тэгэхээр манай Гэвол үнэхээр хөөрхөн юмаа. 97 оных гэсэн байхаа.
Би: 11 сард төрсөн
Ноён И: манай Дунминаас 8 сараар дүү юм байна. Өө Дунмин ирж байна гэхэд нь би эргэж харсангүй! Ээж сандлаасаа босон инээмсэглэж байв.

Ашшш, үнэхээр онцгүй байх чинь вэ? Рестораны уйтгартай аялгуу, бас хүмүүсийн шуугиан бүгд таалагдахгүй байна.

Урд минь ирж суух хөвгүүн рүү хараад улам уур минь хүрлээ. Харваас их зантай нь тодорхой. Ийм царайлаг юм чинь ...

Ноён И: миний хүү ДунМин (Cha Eunwoo - astro) харин энэ хатагтай Юн болон түүний охин Гэвол гэв.

Танилцах зоог бодсоноос удаж байв. Би чимээгүй цонх руу ширтэн олон зүйлийг бодно. Аавын тухай бас ээжийн аз жаргалын тухай ...
Түүний инээмсэглэлийг харалгүй их удсанаа одоо л анзаарлаа. Ээжийн хэлсэн зөв байж. Би дэндүү хувиа хичээсэн байж.

•Rooted• [Complete]Where stories live. Discover now