2. Хичээлийн дараа

3.6K 331 9
                                    

Тэр намайг шилнээс холдуулаад шилнүүдийг түүгээд
Дунмин: чи үнэхээр болгоомжгүй юмаа. Чи гэмтвэл аав намайг буруутгана шүү дээ.
Би: ээж бас намайг загнана.
Дунмин: нээрэн маргааш хичээл чинь хэдээс тарах вэ?
Би: 2 цагаас
Дунмин: тэгвэл би сургууль дээр чинь очий
Би: яах гэж
Дунмин: яавал гэж дээ. Хамтдаа гэр лүүгээ явцгаая!
Би: тэгвэл гадуур оройн хоолоо идэцгээе!
Дунмин: чи намайг болзоонд уриад байгаанмуу? гэхэд би гайхан түүн рүү хараад
Би: ВААТ!!! Юу гэж дээ!!! Зүгээр л гадуур хоол идчүүл амар юм уу л гэж бодсон юм. Дургүй байвал боль боль. Гээд мөрөө хавчив. Тэр нүдээрээ инээн
Дунмин: тэгвэл гадуур хоол идэцгээе!

Би хагассайн өдөр болгон математикийн нэмэлт хичээлд суугаад өдөр 2 цагаас тардаг гэдгийг тэр мэддэг юм байна.

~~~~~

10 цагаас 14 цаг хүртэл математикаар нүдүүлээд толгой өвдсөөр гарч ирэн ариун цэврийн өрөөнд орж иртэл ангийн охидууд
: Гэволоо чи өчигдөрийн царайлаг залуутай хамт харьсан уу?
Би: тх.
: утасныхаа дугаарыг нь авсан уу? Тодорхой ярь л даа. Дугарч ядаад л байх юм.
Би: өнөөдөр намайг ирж авна гэсэн
: ёоо Гэволоо чи бараг найз залуутай болчихжээ. Ахлах сургуулиа төгсөх үедээ царайлаг залуутай үерхэхнээ
Би: гарцгаах уу?

Бид сургуулиас гарч ирэхэд Дунмин хөгжим сонсон хашаа налан зогсож байлаа.

Би: за за би явлаа. 1дэх өдөр уулзацгаая! Гээд Дунмин руу очиход тэр ямар ч нүүрний хувиралгүй
Дунмин: өлсөж үхэх нь
Би: юу идэх үү? Пицца идмээр байна
Дунмин: чиний идмээр байгаа юмыг л идий.

Бид 2 хотын төв рүү орж Дунмины орох дуртай газар луу явцгаалаа.

Дунмин: чи үнэхээр даруухан юмаа.
Би: би ярихаас илүү чимээгүй байдлыг илүү үздэг.
Дунмин: надад ерөөсөө эмэгтэй найз байгаагүй! Би чамайг миний анхны найз болоосой гэж хүсэж байна.
Би: надад ч гэсэн эрэгтэй найз байгаагүй!
Дунмин: тэгвэл найзууд болцгоох уу? Гээд гараа сунгах нь тэр.
Би түүний гараас барин
Би: найзууд болцгооё!

Хоолны газраас гарч ирэн гэрлүүгээ явах замдаа Дунмин өөрийнхөө тухай ярив.

Дунмин: миний ээж намайг 9 настай байхад аав бид 2-ыг орхиод явчихсан. Би 15 нас хүртлээ түүнийг хүлээж, түүн дээр очиж ч байсан. Гэтэл тэр намайг дахиж битгий ирээрэй! Намайг үхсэн гэж бод гэж хэлсэн. Би түүнийг харуулдан хүлээж байхад тэр намайг энэ ертөнц дээр байгаагүй юм шиг аз жаргалтай амьдарч байсан нь муухай санагдаж, өөр шиг нь амьдрахаар шийдсэн. Аав минь ч бас тэр эмэгтэй шиг аз жаргалтай амьдрах эрхтэй гэж бодож байгаа миний зөв биздээ Гэволоо. гэхэд нь би гайхан түүн рүү хараад
Би: тиймээ, ээж чинь үнэхээр хатуу сэтгэлтэй юм.
Дунмин: гэхдээ би танай ээжийг үнэхээр сайн хүн гэж бодож байгаа
Би: манай ээж их сэтгэлийн тэсвэртэй. Бас сайн ээж.
Дунмин: манай аав
Би: ээжид минь бас надад их сайн ханддаг сайн хүн.
Дунмин: миний тухай ?
Би: ммм? Сайн найз
Дунмин: тэгээд л болоо юу ?
Би: тийн
Дунмин: царайлаг гэдгийг нь мартчихлаа шдээ.
Би: хнн надад тэгж санагддаггүй шүү!
Дунмин: чи тэгвэл эмэгтэй биш юм байна. Чи арай ижил хүйстэн юм биш биз
Би: яагаад ийм өөртөө итгэлтэй болчихдог байнаа. Бүх эмэгтэйчүүд чамайг царайлаг гэж бодох албагүй за юу
Дунмин: сонин юм даа.
Би: хнн

Гэртээ орж ирэхэд Дунмин усанд орохоор угаалгын өрөө рүү явж, өрөөндөө орж ирэн хуанли руу харахад өнөөдрийг улаанаар тэмдэглэсэн байв.

Гоо сайхны ширээгээ шалгатал ариун цэврийн хэрэглэл байсангүй! Хамгийн ойрын дэлгүүрт орж хэрэглэл аван гэрийн зүг алхаж байтал Дунмин урдаас гараас ирэх нь тэр.

Дэлгүүрээс авсан ууттай юмаа ардаа нуун
Би: дэлгүүр явах гэж байгаа юм уу?
Дунмин: чамайг гараад явчхаар чинь санаа зовоод л ... Юу авсын
Би: юу ч биш ээ
Дунмин: би харий л даа. Амттай юм ганцаараа идээд байвал таргална шдээ гээд ууттай юмыг минь булааж аваад нээж харан надад буцааж өгөн
Дунмин: би зайрмаганд явлаа. Чи орж бай гэв.

Ичиж үхэх гэж байсан болохоор түүнтэй юу ч дуугаралгүй гэр лүү орж ирэн
Би: үнэхээр хэрэгт дуртай юмаа. Найз болсондоо харамсчихлаа. Танихгүй юм шиг байсан нь хамаагүй дээр байж.

Хичээлээ хийн сууж байтал өрөөний хаалга нээгдэн Дунмин зайрмаг барьсаар орж ирэх нь тэр.

Бид орон дээр суун зайрмагаа идэж байтал

Дунмин: түрүүний авсан юмнаасаа ичих хэрэггүй ээ! Бид чинь найзууд шдээ гээд нүдээрээ инээх нь аж.

Тэр үнэхээр намайг ичсэндээ үхэхийг минь хархыг хүссэн бололтой!

Би: би ичээгүй! Эмэгтэй хүн болгонд ийм асуудал байгаа.
Дунмин: сайн байна. Надаас ичээд дахиж надтай ярихаа болих вий гэж айж байлаа шүү!!!
Би: ийм толгой муутай байж яаж их сургуульд орноо.
Дунмин: нээрэн одоо хэдхэн сар үлдсэн байна шдээ. Чи ямар мэргэжил сонирхож байна
Би: сэтгүүлч харин чи
Дунмин: хуульч
Би: чи наад толгойгоороо хуульч болж чадахгүй ээ!
Дунмин: чи ийм дуу муутай байж сэтгүүлч болж чадахгүй ээ!
Би: гэхдээ би бизнесээр сурах гээд математикаа илүү бэлдэж байгаа.
Дунмин: яагаад
Би: аав минь тэгж хүсдэг байсан юм.
Дунмин: тийм байжээ.

~~~~~

Шөнө дунд хагас хугас нойрноос сэртэл гадаа цахилгаан цахиж, тэнгэр дуугарч байв. Өрөөнөөсөө гарч ирэн угаалгын өрөө орчихоод гарч ирэхэд Дунмин өрөөнөөсөө гарч ирэхэд усан хулгана болтлоо хөлөрчихсөн гараас минь атган

Дунмин: Гэволоо надтай хамт унтаач!
Би: ЮУ ???
Дунмин: Би цахилгаан цахиж, тэнгэр дуугарахаар хар дараад байдаг юм гэв.

Бид түүний өрөөнд орж ирэн орон дээр өөд өөдөөсөө харан хэвтлээ.

Дунмин: ээж тэнгэр дугарч, цахилгаан цахисан өдөр аавтай маргалдаад явсан юм. Тэрнээс хойш тэнгэр дугарч, цахилгаан цахисан өдөр болгон хар дарж зүүдэлдэг болчихсон. гэхэд нь би түүний духанд гараа хүргэн
Би: халуураагүй байна. Зүгээр л хар дарснаас болж хөлөрсөн юм байна. Одоо тайван унтаж чадна биз дээ гэхэд тэр над руу ойртон толгойгоо гэдсэнд минь толгойгоо наахад би хөлдсөн юм шиг гацаж орхив.
Дунмин: унтлаа шүү гээд уртаар санаа алдах нь тэр.

Би түүний нуруун дээр хөнгөн хөнгөн цохиж өгтөл тэр удалгүй нэг хэмээр амьсгалан унтаж эхлэлээ.

---MN4EVER---
김세나

•Rooted• [Complete]Where stories live. Discover now