8. Мартмаар байна

2.9K 256 26
                                    

Гал тогоонд зогсож байгаа Дунминий араас тэврэн, түүний нуруунд хацраа наан

Би: дулаахан байна.
Дунмин: тайвширсан уу?
Би: мхн. Нэг юм асуумаар байна
Дунмин: за
Би: өчигдөр надтай ярьсан эмэгтэй хүн хэн юм ? гэхэд тэр над руу харан инээгээд
Дунмин: чи хардсан тийм үү?
Би: үгүй ээ! Зүгээр л асуусан юм. Хариулмааргүй байвал хариулахгүй байж болноо гэхэд тэр намайг тэврээд
Дунмин: хоолны газрын зөөгч эгч. Би яриад өг гэж гуйсан юм.
Би: энэ оны хамгийн тэнэг санаа байсан гэж хэлэх нь зөв байх гэхэд бид инээлдэж би түүний хийж байгаа хоол руу өндийн хараад
Дунмин: буруу хийчиж үү? гэхэд нь би амсаж үзээд
Би: идэж болохоор л юм байна.
Дунмин: хамт гарах уу? Өмнө хийдэг байсан шигээ кино үзэж, кофе шопод суугаад л...
Би: орой Минхёгтой уулзаж, түүнтэй ярилцах зүйл байна.
Дунмин: би хамт явах уу?
Би: Хэрэггүй ээ,

Минхёгтой уулзахаар төлөвлөөд түүнд юу гэж хэлэхээ бодсоор уулзах газраа ирэхэд тэр ирчихсэн байв.

Минхёг: бие чинь өвдсөн гэсэн царай чинь муу харагдаж байна. Хамаагүй гадуур явж болж байгаа юм уу?
Би: зүгээр ээ,
Минхёг: намайг санасан юм уу? Гээд гарыг минь атгаад инээмсэглэхэд нь би хэлэх гэсэн бүх зүйлээ мартаж орхилоо.
Зүгээр л толгой дохин доош хархад нүдэнд нулимс цийлгэнэх нь тэр.
Би Минхёг руу хархад тэр намайг хараад инээмсэглэл нь алга болон
Минхёг: Гэволоо зүгээр үү? Өвдөөд байна уу?
Би: үгүй дээ. Зүгээр л ...
Минхёгоо би халуун кофе уумаар байна гэхэд
Минхёг: түр хүлээж байгаарай гээд захиалга өгөх хэсэг рүү явчихлаа.

Яг ингээд тулсан би Дунминийг биш Минхёгийг сонгох ёстой бололтой! Дунмин бид 2 яаж ч хичээсэн бүтэхгүй харилцаа харин Минхёг бол өөр шүү дээ.

Би л Дунминд харагдахгүй бол тэр ийм харицааны тухай бодох ч үгүй!

Тэр кофе авч ирэн өгөхөд нь би инээмсэглээд
Би: би нүүх гэж байгаа.
Минхёг: хаашаа
Би: аавын маань дүү байдаг юм. Тэр эгч бизнес эрхэлдэг болохоор гэр бүл ч зохиогоогүй!
Минхёг: гэрт чинь асуудал гараа юу? Арай чамайг дарамталсан юм биш биз дээ
Би: үгүй дээ. Зүгээр л хэсэг хугацаанд тэр эгчтэйгээ амьдармаар байна. Аавыг нас барснаас хойш уулзаагүй!
Минхёг: нүүхдээ намайг дуудаарай!
Би: тэгнээ. 2уулаа өнөөдөр юу хийх үү? Би гадуур зугаалж байгаад тэр намайг хүргэж өгөх гэхэд нь татгалзан гэрийн ойролцоо ирэн утсаа хархад Дунмин маш олон залгасан байв. Би түүн рүү буцааж залгаад гэртээ ирж байгаагаа хэлэхэд тэр намайг гэрийн гадаа хүлээж байлаа.
Би: даарахгүй байна уу?
Дунмин: утсаа ч авахгүй! Санаа ямар их зовсон гэж бодно.
Би: ядраад байна. Орлоо гэж хэлэн түүний хажуугаар зөрөн гэр лүү орж ирэн шууд л өрөө рүүгээ явлаа.
Минхёгт ярьсан эгч рүүгээ зурвас бичиж, маргааш сургуулийн ойролцоо уулзахаар болов.

•Rooted• [Complete]Where stories live. Discover now