5. Оюутан

2.6K 243 7
                                    

~~~~~

Шөнөжин хөрвөөн 2 цагт өрөөнөөсөө гаран Дунминий өрөөний гадна ирэн хаалгыг нь нээх эсэхдээ эргэлзэн зогсож байтал тэр хаалгаа нээх нь тэр.

Би: унтаагүй байсан юм уу?
Дунмин: мхн. Чи сэрчихсэн юм уу?
Би: агаарт алхах уу?
Дунмин: тэгий.

Бид гарч ирэн хүнгүй гудамжаар алхсаар 24 цагийн дэлгүүрт орж ирэн гоймон идэцгээлээ.

Дунмин: чи надаас ямар нэгэн юм асуухгүй юм уу?
Би: юуны тухай ?
Дунмин: миний чамд зориулж тоглосон аяны тухай
Би: би тэр дуунд чамаас болж их дуртай болчихсон.
Дунмин: энэ дууг сонсох бүртээ намайг бодож байгаарай! Дуртай болчихсон юм чинь байнга сонсох байлгүй дээ.
Би: даалгавар юм уу?
Дунмин: тушаал! Намайг мартаж болохгүй! Яасан ч
Би: чи яг л нэг тийшээ явах гэж байгаа юм шиг яриад байх чинь
Дунмин: би Франц руу явах гэж байгаа. 6 сарын дараа ирнэ.
Би: хэзээ явахын
Дунмин: дараа сарын 10нд
Би: 9-р сард ирэх юм байна тээ. Их сургуулиа яахын
Дунмин: нэг жил гэртээ байж байгаад элсэлтийн шалгалт өгнө дөө. Эсвэл тэнд сайн байвал энд шууд урлагийн сургууль орж магадгүй!
Би: тийм байхнээ.

Бид дэлгүүрээс гаран гэр лүүгээ алхах зуур тэр надаас

Дунмин: чи намайг хүлээх үү?
Би: мэдээж шүүдээ бид чинь нэг гэр бүл. Гэр бүл бие биенийгээ хэзээд хүлээж байдаг юм гээд түүний мөрөн дээр гараа тавин
Би: олон зүйл сурч мэдээд ирээрэй! Би гэртээ өөрийнхөө өрөөнд чамайг хүлээж байх болно.

•••

Сарын хугацаа аймшигтай хурдан өнгөрсөн юм. Дунмин явахад ердөө 7 хоног л үлдсэн байв.

Түүний явах өдөр дөхөх тусам би сэтгэл санаагаар унаж, түүнгүйгээр өдөр хоногийг өнгөрөөхөө мэдэхгүй яг л өмнөх шигээ ганцаардал дунд үлдэж байгаа юм шиг санагдана.

Дунмин: чи намайг явах дөхсөн чинь улам дуу цөөнтэй болоод байх юм.
Би: зүгээр л бага зэрэг тавгүйтээд байна.
Дунмин: тэгвэл би үлдчих үү!
Би: за юу гэж дээ. Иймхэн юмнаас болж үлдвэл чи үнэхээр тэнэг болж дуусна шүү!
Дунмин: тэгвэл надтай хамт явах юм уу?
Би: би хөгжим байтугай гар утасны тоглоом ч олигтой тоглож чаддаггүй хүн шдээ. Зүгээр явчхаад ир! Би чамайг өрөөндөө хүлээж байх болно гээд түүн рүү харан инээмсэглэхэд тэр гайхан харж байгаад нүдээрээ инээмсэглэлээ.

Бид өглөө хамтдаа сургуульдаа явж, орой хамт ирж яг л урьдынх шигээ амьдрал үргэжлэнэ.

•Rooted• [Complete]Where stories live. Discover now