3. Сурлага сайтай Дунмин

3.1K 263 9
                                    

2уулаа ганцаардаж, сэтгэлдээ шархтай болохоор бие биенийгээ илүү ойлгож, хурдан дотносож байгаа бидэнд цаашдаа юу тохиолдох бол ? гэж өөрийн эрхгүй бодно.

Олон зүйлийг бодсоор нэг л мэдэхэд унтаж орхиж, хэтэрхий их өвдөлтөөс болж өглөөний нойрноосоо сэргэлээ.

Ахх сарын тэмдэг үнэхээр үзэн ядмаар шүү!

Дунминийг сэрээлгүй өрөөнөөс нь гарч ирэн өөрийн өрөөндөө орж ирэн цаг харан одоо бол өдрийн хоолоо л идэж таарах юм байна гэж бодон гал тогоонд орж ирж өдрийн хоол бэлдэнэ. Дунмин нойрноосоо сэрэн нойрмоглон гарч ирэхдээ ч дэндүү царайлаг харагдаж байв.

Би: сэрчихсэн үү? Хоол бэлэн болох арай болоогүй байна. Шүршүүрт ороод гараад ир
Дунмин: бороо орсоор л байгаа юм уу?
Би: мхн
Дунмин: би туслах уу?
Би: хэрэггүй ээ! Их хөлөрсөн болохоор усанд ороо би өөрөө хоолоо хийчихнэ. Тэгээд ч удахгүй дуусах гэж байна.
Дунмин: за за тэгвэл усанд орчоод ирий гэв.

Хоолоо ширээн дээр тавихтай зэрэгцэн тэр гарч ирэхэд би түүн рүү харвал түрүүнийхээс арай цоглог харагдаж байлаа.

Бид ширээнд суун хоолоо идэхдээ юу ч ярьсангүй! Гадаа бороо орсоор л байв.

Дунмин: би энэ хавиа цэвэрлэчий
Би: за!!!

Би өрөөндөө орж ирэн дэвтрээ гаргаж ирэн хичээлээ эхнээс нь амжилттай хийсэн ч математикаа илүү удаан бас энэ хичээлийг яагаад ойлгохгүй байгаагаа гайхна.

Удалгүй Дунмин орж ирэн

Дунмин: юу хийж байгаан. Хэдэн цаг намайг тоосонгүй!
Би: хичээлээ хийж байнаа. Ахх математик яагаад ийм хэцүү юм бэ?
Дунмин: алив би нэг харий
Би: чи надаас муу байна уу? Гэхээс сайн лав байхгүй байх
Дунмин: би ангидаа нэгт ордог шүү!
Би: худлаа яриад байгаарай!
Дунмин: зүгээр л надад харуулчих за гээд дэвтрийг минь шүүрч аван дараа нь толгой сэгсрээд
Дунмин: ийм амархан бодлого өгсөн байхад чи чадахгүй байгаа юм уу? Гээд үзгийг минь аван ноорог дээр бичиж бодож өгөөд
Дунмин: одоо юу гэмээр байнадаа гэв.

Би гайхан арын хуудасны хариуг харвал хариу нь яг таарч байлаа. Тэр над руу ялалтын царай гарган

Дунмин: за харж бай би чамд тайлбарлаад өгий!

Бид миний математикийг орой болтол хийж эцэст нь би маш олон зүйлийг ойлгож авсан юм. Багш хичнээн заагаад ч ойлгоогүй томьёог хүртэл ойлгосон шүү!

•Rooted• [Complete]Where stories live. Discover now