4. Хийл

2.7K 247 5
                                    

Нойрноосоо сэрэхэд би өрөөндөө орон дээрээ унтаж байлаа. Зочны өрөөнөөс хүмүүсийн ярих сонсогдоно.

Удалгүй хэн нэгэн гарч явах сонсогдохтой зэрэгцэн би орноосоо босож гал тогоонд орж ирэхэд ноён И зурагт үзэж харин ээж өдрийн хоол бэлдэж байсан юм.

Би: Дунмин байхгүй байгаа юм уу?
Ээж: бэлтгэлдээ явсан
Би: аан. Та 2 хэд гэж ирсэн юм. Би оройтож унтаад одоо л сэрж байна.
Ээж: бид 2 өглөөгүүр орж ирсэн. Улирлын амралт чинь хэзээ дуусах билээ.
Би: ирэх нэг дэх өдрөөс хичээл эхлэнэ.
Ээж: Дунмин энэ 5 дах өдөр тоглолттой 3лаа хамт үзнэ шүү!
Би: аанхаа. Би гарч найзуудтайгаа уулзаад орой Дунминтай хамт ирнэ.
Ээж: өдрийн хоолоо идчихээд явна биздээ.
Би: тэгнээ.

Үсээ угаан нүүрээ хөнгөн будан Дунмин руу зурвас бичин хариу хүлээн суулаа.

Дунмин над руу байгаа хаягаа тодорхой бичиж өгсөн байв.

Өдрийн хоолоо идчихээд Дунмины өгсөн хаягаар очиход энд тэндгүй хөгжим дуугарч, би түүний заасан тоотод очиход Дунмин хийл хөгжим тоглож байв.

Хийл тоглож байгаа Дунмин хэтэрхий царайлаг юм. Түүнийг тоглож дууссаны дараа багш нь магтаж, харж сууж байсан хүүхдүүдэд сайрхан ярьж гарав. Дунмин даруухан инээмсэглэн зогсож байгаад хаалганы хажууд зогсож байгаа намайг хараад нүдээрээ инээмсэглэх нь тэр.

Гайхалтай! Түүний найз охин түүнээс үзэсгэлэнтэй байхгүй л бол их зовох байхдаа.

Бэлтгэл тарж бид хамтдаа дандаа ордог кофе шопдоо орж ирэн шалгалтандаа бэлдэн сууж байтал

Дунмин: шөнө миний дэргэд байсанд баярлалаа.
Би: зүгээр дээ. Чи намайг өрөөнд оруулсан юм уу?
Дунмин: мхн. Сайн амарч чадсан юм уу? Суугаагаараа унтаж байсан.
Би: үд хүртэл унтаад сайхан харин ч сайн амарсан шүү!
Дунмин: чи их хүнд юм байна лээ
Би: хөөё би 47кг шүү! Надаас илүү жинтэй найз охинтой болвол балрах юм байна даа хариугүй амьтан бэ! Гэхэд тэт инээгээд
Дунмин: тоглож байхад чинь жинхэнээсээ уурлаад байгаа юм уу?
Би: жинг нь ярихаар эмэгтэйчүүд их дургүй байдаг юм шдээ! Яаж найз охинтой болно доо чи!
Дунмин: миний тоглолтыг үзнэ биз дээ
Би: мэдэхгүй ээ! Бодож байж болно
Дунмин: би гомдоно шүү!!!
Би: ээж намайг үзэхгүй гэвэл ална биз! Үзэлгүй ядын

Бид хичээлээ давтаж дуусаад дэлгүүр хэсэж, гадуур зугаалсаар гэртээ ирэхэд яг оройн хоол таарч, оройн хоолны дараа хөзөр тоглосоор шөнө дунд 1 цаг болж байхад унтацгаахаар ээж ноён И 2 дээд давхарын өрөө рүүгээ явцгааж, харин Дунмин бид 2 өрөө өрөө рүүгээ явах гэхэд Дунмин над руу чухал харцаар харан

•Rooted• [Complete]Where stories live. Discover now