13. Их сургуулийн 2-р дамжаан

1.3K 143 5
                                    

Бид тэр өдрөөс хойш яг 7 хоног л ажилласан юм.

Тэр залуугийн тухай Дунминд хэлэхгүй нууцлах нь хуурч байгаагаас ялгаагүй санагдсан болохоор бид ажлаасаа гарч хичээл орох хүртэл зүгээр л гэртээ амархаар шийдсэн байлаа.

Ноён И, ээж 2 биднийг бүх зүйлээр хангалуун амьдруулдаг ч бид ажил хийж өөрсдөө мөнгө олохоор шийдсэн ч тэрнээс том хэрэг болох шахсан юм.

Дунминийг би зовж, шаналахыг нь хархыг хүсээгүй юм. Тэр шалтгаан нь бүр тэр Үсог гэх залуу байлгахыг бүр ч хүсэхгүй байна.

Бид эцэг, эхийг ажилдаа явсны дараа болзохоор болж хувцаслан гарч ирэхэд Дунмин гэрт байсангүй! Би гадуур хувцас цүнхээ аван гэрээс гарч ирэхэд Дунмин хашааны гадна зогсож байх нь тэр.

Би: яааа юу хийгээд байгаан
Дунмин: гэрээс чинь ирж авч байна яасан?
Би: мангар
Дунмин: найз залуу нь найз охиноо ингээд гэрийнх нь гадаа ингээд хүлээгээд зогсож байдаг юм байна лээ. Би ч бас ингэж хүлээж үзмээр байсан юм.
Би: жоохон хүүхэд шиг гэдэг нь ...

Бид ойрд ингэж болзоогүй болохоор ч тэр үү бусад болзооноос илүү дурсамжтай санагдаж байлаа.

~~~~~

Өдөр тутмын амьдрал үргэжлэсээр нэг л мэдэхэд хичээл эхлэх болчиж. Хичээлийн өмнөх орой бид 2 хичээлдээ бэлдэж Дунмин миний нойтон үсийг хатааж байх хоорондоо

Дунмин: Яа! Гэвол чи өөр залуу хараад үзээрэй! Их сургуулийн гоё залуучууд хараад намайг зовоогоод үзээрэй!
Би: чи өөртөө л санаа зов! Их сургуулийн хөөрхөн охидууд хараад намайг зовоогоод байв! Хэн нэгэнд сэтгэлтэй болвол шууд хэлээрэй! гэж чухал царайлан хэлэхэд тэр нүдээрээ инээгээд
Дунмин: ийм зөрүүд, ууртай охинг яаж орхих бодол яаж төрөх юм бэ?
Би: хнн би итгэхгүй байна.
Дунмин: тэгвэл цаашдаа итгүүлэхийн тулд хичээх болохоор сайн харж, халамжилж байгаарай!
Би: сайн харж байх болно гээд 2 хуруугаараа нүд рүүгээ дараа нь түүн рүү заахад тэр дахиад өнөөх сайхан инээмсэглэлээрээ инээх нь тэр.
Дунмин: болчихлоо гээд үсний сэнсээ унтраахад нь би үсээрээ оролдон
Би: 2уулаа нэг л өдөр тэр 2т баригдах байхдаа. гэхэд тэр гараас минь хөтлөн
Дунмин: тэр үед энэ гарыг хэзээ ч тавихгүй ээ! Үхсэн ч хамтдаа биздээ гэв. Би түүний үсийг сэгсийлгээд
Би: битгий хэтрүүлээд бай!!

•Rooted• [Complete]Where stories live. Discover now