18. Баярлалаа ...

1.1K 133 5
                                    

Би түүний бүсэлхийгээр тэврэн уруулан дээр нь үнсээд

Би: хичээлээ хийлээ түр баяртай гэхэд тэр намайг улам чанга тэврэн
Дунмин: хэр удахаа хэл!
Би: 2 цаг
Дунмин: 2 цагийн дараа уулзье! гээд духан дээр минь үнсчихээд өрөөнөөс минь гарав.

Түүнд амласан ёсоороо би түүнийг 2 цагийн дараа өрөөнд орж ирэхэд хичээлээ хийж дууссан байлаа.

Тэр миний орон дээр сууж байхад нь би түүн дээр очин өвөр дээр нь суухад тэр нэг гараараа бэлхүүснээс тэврэн нөгөө гараараа үсийг минь холдуулан хүзүүн дээр минь үнсэх нь тэр.

Хорвоо ертөнц тэр чигтээ нам гүм, чимээ аниргүйн дунд би түүний зүрний цохилт, амьсгал 2г тоолно.

Тэр минь аль хэдийнээ дугжран унтаж байлаа.

Ээж бидний тухай мэдсэн нь намайг юунаас ч илүү тайвшруулж байсан юм.

Хичээлгүй болохоор тайван гэгч нь унтсан байв. Нойрноосоо сэргэн цаг харахад аль хэдийнээ өглөөний 9 цаг өнгөрч, гэрт надаас өөр хэн ч байсангүй! Өглөөний цайгаа уусныхаа дараа Дунминтай утсаар ярьж, 3 хүний өдрийн хоол бэлдэн гэрээсээ гарч ирэв.

Хамгийн түрүүнд ноён И болон ээжийн ажил руу очин ээжтэй ажлын газрых нь ойролцоох кафед уулзахаар боллоо.

Бид хоорондоо юу ярихаа мэдэхгүй чимээ аниргүй 5аад минут ноёрхох нь тэр.

Ээж: Дунминтай энд ярилцаж суусан санаанд орчихлоо.
Би: Та Дунминийг юу гэж боддог вэ?
Ээж: Сайн хүү. Яг Дунмин шиг хүргэнтэй болвол сайхандаа гэж бодож байсан юм.
Би: Ээж би Дунминд үнэхээр хайртай!
Ээж: Тэр ч бас чамд хайртай! гэдгийн би сайн мэднэ. Тэрний харц, үйл хөдлөл бүгд чамайг хайрлаж байгааг би ч анзаарсан ч арай үгүй байлгүй гэж бодож байсан ч та 2 аль хэдийнээ бүгдийг эхлэчихсэн байна.
Би: энэ үнэхээр болохгүй гэдгийг би мэдэж, Дунминаас зугтаж үзсэн ч би өөрөө аль хэдийн түүнд татагдаад эхлэчихсэн байсан.
Ээж: Би ч гэсэн чиний насан дээр дурлаж, хайрлаж байсан болохоор та 2ыг хорихгүй ээ! харин Дунминий аавыг бол би аргалаж чадахгүй!
Би: Би Дунминийг аавтайгаа муудаасай гэж хүсэхгүй байна ялангуяа тэр шалтгаан нь би бол бүр ч үгүй!
Ээж: тийм шүү! миний охин сайн бодлоготой байж. Үйл хөдлөлөө анхаарна шүү! Энэ асуудал цааш тарвал Дунмин та бүр цаашлаад Дунминий аав бид 2т ч муугаар нөлөөлнө гэж хэлхэд нь би толгой дохин ээжийн гараас атган
Би: Баярлалаа ээжээ! гэхэд тэр халуун дулаанаар инээмсэглэлээ.

•Rooted• [Complete]Where stories live. Discover now