24. Баяртай гэж хэлэх цаг ...

434 59 4
                                    

Дунмин бид 2 өдөр хоногийг дэндүү аз жаргалтай өнгөрүүлж байлаа.

Яг энэ цаг хугацаанд үлдмээр санагдах юм.

Түүнийг ирээдүйд яаж гялалзахыг би дэргэдээс нь харахыг хүссэн. Хөгжимчин эсвэл бизнес эрхлэгч аль ч байсан хамаагүй! Зүгээр л түүнд түшиг тулгуур болохыг хүссэн ч би зүгээр түүний зүрх сэтгэлийн шарх болж үлдэх нь ...

Тэр надад ийм гүн гүнзгийгээр дурласан, би ч түүнд дэндүү гүн гүнзгийгээр дурласан ,,,
Гэхдээ энэ дурлал, энэ хайр үүрдийх байсангүй!

Намайг уучлаарай !!!

~~~~~

Пүрэв гариг

Би ээжтэй гадуур зугаалж, хамтдаа урьд өмнө нь хийж байгаагүй зүйлүүдээ хийж байлаа. Бид хамтдаа оройн хоол идэж дууссаны дараа би түүнд бэлэг өгөн түүн рүү гунигтайхан харан

Би: ээж, би эндээс явах гэж байгаа
Ээж: би гадарласан юмаа
Би: та мэдэж байгаа шдээ. Дунмин бид 2 ингэж удаан явж болохгүй! Тийм болохоор би энэ харилцааг таслах ёстой юм шиг байна.
Дунмин намайг мартаж, өөр хэн нэгэнтэй амьдрал зохиох үед нь л би ирэх байх
Ээж: надтай холбоотой байна биздээ
Би: мэдээж шүүдээ. Миний хамгийн их хайрладаг, хэнээр ч аз жаргалыг нь үгүй хийж чадахааргүй хүн шүү дээ та.
Ээж: хэзээ явах юм
Би: хагассайн өдөр, Дунминд мэдэгдүүлэхгүйн тулд зарим зүйлсээ үлдээхгүй бол болохгүй! Та намайг явсны дараа бүгдийн хураагаад өгөөч!!! Хэрвээ тэр чигт нь үлдээчихвэл Дунмин харах бүртээ шархлах болно.
Ээж: ойлголоо

Баасан гариг

Би түүний хийл тоглохыг харан сууж байхдаа өөрийн эрхгүй хоолой зангирах нь тэр.

Гэволоо одоо л биш шүү!!! Гэж өөртөө хэлсний эцэст тайвширч түүн рүү дахин харахад бид харц тулгаран бие биэн рүүгээ инээмсэглэлээ.

Би түүний бүх зүйлд дуртай! Инээмсэглэхэд нь гардаг хацрын хонхорхойд ... Гурвалжин болдог нүдэнд нь ... Түүний үнэр, зөөлөн арьсанд нь ...

Би түүнд дэндүү их хайртай ...

Цонхны тавцанд ойртон гаднах орчинг ажиглан зогсож байтал хөгжим зогсож, тэр наашаа алхахыг нь би сонссон болохоор санаа алдахад тэр ард минь ирэн намайг тэврэхэд нь би тэсэлгүй уйлчих нь тэр.

Дунмин: яасан бэ? Зүгээр үү?
Би: зүгээр л аавын тухай гэнэт бодсон юм
Дунмин: намайг уучлаарай
Би: үгүй дээ, чиний буруу биш ...

•Rooted• [Complete]Where stories live. Discover now