11. Чи яг хэн юм бэ?

1.6K 152 8
                                    

Тэр мөнгө төлж энд байгаа ч хэлсэн үг нь дургүй хүргэж гараа татаж авах гэтэл тэр дэндүү хүчтэй байлаа.

Түүний ширүүн харцнаас би айж байна. Тэр Дунминийг бодвол биерхүү болохоор илүү санаа минь зовж байсан юм.

ЗБ ах өмнө нь харж байгаагүй охинтой хамт орж ирэн

ЗБ: үйлчлүүлэгчээ тэр охин энд ийм ажил хийдэггүй юмаа. Өөр ажил хийдэг болохоор тэр одоо явах ёстой!
: хүсэхгүй байна. Би яагаад тэрнийг явуулах ёстой билээ. Би хангалттай төлсөн биш билүү!
ЗБ: битгий ийм зөрүүд байлдаа үйлчлүүлэгчээ! гэхэд тэр нүдээ эргэлдүүлэн
: тэгвэл би түүнийг явуулий харин сая оруулж ирсэн эмэгтэйгээ буцаагаад аваад яв! Надад хэн ч хэрэггүй!! гээд суудалдаа суун хундагаа шүүрэн авав. Дунмин надад юу ч хэлэлгүй тэр өрөөнөөс намайг дагуулан гарч явав.

Хаалгаар гарахынхаа өмнө би эргэж хархад тэр ширүүн харцтай залуу над руу харж байлаа.

~~~~~

Дунмин намайг гадаа дагуулж гарч ирэн

Дунмин: яагаад ийм юм хийж байгаан. Тийм сайхан зүйл биш гэдгийг чи ч би ч мэдэж байгаа гэтэл ЯАГААД? гэхэд нь би газар шагайсан хэвээр юу ч дуугарч чадсангүй!

Би: намайг уучлаарай! Миний буруу ..
Дунмин: ЗБ чамайг гэж шахсан уу? гэж ууртай нь аргагүй хэлэхэд нь би түүний гарнаас барин
Би: хэнтэй ч битгий маргалд гуйж байна. Миний тэнэгээс л болсон. Өөр хэн ч буруугүй гэхэд Дунмин уртаар санаа алдаад намайг эргүүлж тойруулан хараад

Дунмин: тэр чамд хүрсэн үү? Гэмтээгүй биз!
Би: тэр ширүүн харцтай залуу надад чигчий хуруугаа ч хүргээгүй! гээд толгой сэгсрэхэд
Дунмин: миний уур ямар их хүрсэнг чи мэдэж байна уу?
Би: намайг уучлаарай! Би үнэхээр тэнэг алхам хийсэн байна.

Бид ажлын хөлсөө авсан болохоор гэр лүүгээ такси барин явлаа. Бид шөнө дунд 2 цагт ирсэн ч бүх гэрэл асаалттай байв.

Бид дотогш ороход гэр тэр чигтээ замбраагүй ээж, ноён И 2 муудалцсан байх нь тэр.

Ноён И зочны өрөөний буйдан дээр суусан бол ээж гал тогооны хоолны ширээний ард сууж байв.

Биднийг харангуутаа ноён И буйдангаас босон

Ноён И: чамайг хүлээж байлаа. Дунмин хувцсаа багла. Бид цаашид энэ гэрт амьдрахгүй!
Дунмин: аав та чинь юу яриад байгаа юм бэ? гэхэд тэр чанга дуугаар
Ноён И: ХУРДАЛ!!  гэв.

•Rooted• [Complete]Where stories live. Discover now