14. Тэр үнэхээр яачихсан юм бэ?

1.2K 121 11
                                    

Үсог: Юн Гэвол чи эцэст нь надад дурлаж, тэр залуугаа хаях болно.
Би: Дунмин бид 2 салах байсан ч тэр шалтгаан нь чи биш байх болно Жон Үсог ... гэхэд тэр инээмсэглээд
Үсог: чи хөгжилтэй юмаа. гээд суниагаад
Үсог: ойрд ийм сонирхолтой байж үзээгүй юм байна.
Би: хэрвээ чи уйдсандаа ийм мэдрэл зүйл хийж байгаа бол яг одоо боль!!!
Үсог: яасан? Надад дурлачихна гэж айгаа юу? Санаа зоволтгүй ээ! Би хариуцлагаа хүлээх чадвартай нэгэн шүү!
Би: мөнгө л биздээ! Чам шиг хүнд дурладаг яахаа алдчихсан тэнэг биш болохоор санаа зоволтгүй!

Биднийг ийнхүү хэрэлдэж байтал тэр газрын тог тасарч бүх зүйл харанхуй болж би энэ завшааныг ашиглахыг хүссэн юм.

Түүний хөл рүү өшиглөчхөөд хар хурдаараа түүнээс холдлоо.

~~~~~

Дунмин бид 2 гэрийн ойролцоо уулзахаар тохиролцоход цаг аль хэдийнээ 23 цаг өнгөрсөн байлаа. Бид дэлгүүрээс гарч ирэхэд Үсог нилээн согтчихсон хөл дээрээ ч тогтохгүй зогсож байв.

Би Дунмин руу харахад тэр хөмсгөө зангидан түүн рүү харж байсан юм.

Үсог: Юн Гэвол ?
Би: чи согтуу байна.

Тэр бидэн рүү гуйвсаар дөхөж ирэхэд Дунмин намайг өөрийнхөө ард нуун

Дунмин: чи согтуу байна. Бас тэр чамтай харилцах хэмжээний дотно биш! Чи түр зуурын шохоорхолдоо хэтэрхий догдлоод байгаа юм биш үү?
Үсог: чамаас ийм зүйл сонсох гэж ирээгүй бол зайлж үз! гээд Дунминийг түлхэн миний гараас чанга барин
Үсог: бид ярилцах хэрэгтэй байна гэхэд нь би түүнийг болиулж байтал Дунмин ирэн түүнийг цохичих нь тэр.

Би Дунминийг ингэж их уурлаж байгаагүй болохоор гайхаж орхилоо. Ингэж уурлаж байгааг нь ч харж байгаагүй!

Би Дунминийг болиулах гэхэд тэр намайг түлхэж би газар суун зүгээр л тэднийг харж байлаа.

Надад ямар ч тэнхэл байсангүй! Тэд дээр доороо орж биенийгээ цохиж бас хараалын үгнүүдийг урсгаж байв.

Миний хайрладаг залуу миний тийм ч сайн танидаггүй залуу 2 надаас болж зодолдож байгаа нь сонин.

Дунминийг ойлгож байгаа ч Үсог гэх энэ залууг ойлгохгүй нь ...

Би түүнийг өөртөө татах хэмжээний юу ч хийгээгүй! Бидний уулзсан тохиолдол 5 ч хүрэхгүй байх гэтэл тэр яг л надтай 1 жил болзоод надад хаягдчихсан залуу шиг аашлаад байх юм.

•Rooted• [Complete]Where stories live. Discover now