6. Түүнийг Минхёг гэдэг

2.4K 245 4
                                    

Би Минхёг руу харан инээмсэглээд

Би: хичээл чинь тарчихсан юм уу?
Минхёг: мхн.
Би: өнөөдөр би эрт харих ёстой
Минхёг: яагаад ?
Би: өнөөдөр Дунмин ирнэ.
Минхёг: нээрэн тийн шдээ. Тэгвэл би чамайг хүргэж өгч болно биз дээ. Хэдээс ирэхийн
Би: орой 7с. Гэхдээ эрт очиж хоол бэлдэнэ. Өрөөг нь бас цэвэрлэмээр байна. Маргааш болзоцгооё!

Минхёг бид 2 анх уулзсанаас хойш би түүнээс зөндөө зугтаж, муухай ааш гаргасан ч түүний надад хандаж байгаа сэтгэл нь намайг өөртөө бага багаар татаж эхлэсэн юм. Би түүнд бага багаар дасаж, Дунминыг санасан сэтгэлийг минь бага болов ч дэвтээсэн байх.

Бид гэрийн гадна ирэхэд тэр духан дээр минь үнсээд
Минхёг: маргааш 10с хичээлтэй билүү
Би: мхн
Минхёг: би ирж авнаа
Би: заа. Баяртай! Маргааш уулзий

Гэртээ орж ирэхэд ээж ирчихсэн хоол бэлдэж байх нь тэр.

Би: ажилдаа яваагүй юм уу?
Ээж: чөлөө авчихсан. Дунмин ирэх гэж байхад хоол бэлдэхгүй бол болохгүй шдээ.
Би: та хоол бэлдчих юм чинь би өрөөг нь цэвэрлэлээ. Тоосонд дарагдсан байх.
Ээж: тэг тэг. Тэр залуу чиний найз залуу юм уу?
Би: мхн.
Ээж: нүдэнд дулаахан, царайлаг залуу байна лээ. Сайн залуу шиг санагдсан шүү!
Би: маш сайн залуу ...

Дунмины өрөөнд орж ирэхэд түүний үнэр үнэртэж, гэнэт түүнийг маш ихээр санаж эхлэх нь тэр. Энэ мэдрэмжээс зугтаж, аль болох өөрийгөө завгүй байлгасан юмсан.

Өрөөний цэвэрлэгээ дуусаж, ээж ч хоолоо бэлдэж дуусаж цагаа харахад 4 цаг өнгөрч байлаа. Ноён И ирж бид онгоцны буудал руу хөдөлцгөөлөө. Инчон хүртэл 2 цаг явсаар иртэл 6 цаг өнгөрч бид хэдхэн минут хүлээчихвэл Дунмины онгоц газардах байв.

Дунмины онгоц буусан ч хилээр нэвтрэх, ачаагаа авах гэсээр байтал 7 цаг нилээн өнгөрөөж гарч ирсэн юм. Ноён И ээж 2 түүний тэвэрч хамгийн сүүлд над руу харан инээмсэглээд

Дунмин: зөндөө том болчихсон байна гээд үсийг минь сэгсийлгээд дараа нь тэврэх нь тэр.

Түүний үнэр, инээмсэглэл юу ч өөрчлөгдөөгүй яг л миний санаж байсан Дунмин эргэж ирсэн юм. Харин би бага зэрэг өөрчлөгдсөн. Тэр Минхёгийн тухай сонсоод уурлах болов уу? Тэр миний ах шүү дээ. Ах шиг зэмлэж, Минхёгтой ах хүний үүднээс уулзаж ярилцах болов уу?

Дунмин зогсоо зайгүй тэнд болсон зүйлсээ ярьж бид 3 түүнийг анхааралтай сонсоно.

•Rooted• [Complete]Where stories live. Discover now