17. Тэр бол миний бүх зүйл ...

1.1K 129 4
                                    

Үсогийн машинд суун түүнээс хашаа явж байгаа тухай нь ч асуулгүй явж байтал үнэтэй рестораны гадна ирэхэд нь

Би: ЯА!!! Ийм үнэтэй газар хоол идмээргүй байна
Үсог: би урьсан болохоор би хаана орохоор шийдэх ёстой биздээ.

Хорвоогийн хамаг гуниг гутрал над дээр бөөгнөрсөн юм шиг л гуниглаж байтал миний нэрийг дуудахад нь би бөөн бөөн бодлоосоо салан

Үсог: хоол чинь амтгүй байна уу?
Би: үгүй дээ, амттай байна.
Үсог: тэгвэл надтай байх тухгүй байна уу?
Би: бас л үгүй! Зүгээр л бодолд автаад
Үсог: яагаад гэж асуухгүй болохоор хоолоо амтархан идээрэй! Тэгэхгүй бол би чамд санаа зовоод өнөө шөнө унтаж чадахгүй байх! Гэхэд нь би инээгээд
Би: хамгийн сонин нь чи хэзээ надад ингэтлээ татагдчихсан юм бэ? Бид тийм ч олон уулзаагүй шдээ.
Үсог: заавал олон уулзаж олон жил бие биенээ таньдаг байсан хүмүүс бие биенийгээ хайрладаггүй юм шдээ. Анх караокед хараад л дурлачихсан. Тэнд суудаг охидоос шал өөр байгааг чинь анзаараад бас айж байгааг чинь хараад л хамгаалмаар санагдсан.

Би түүний хэлсэн үгнээс болж бага зэрэг догдлох нь тэр.

Түүний хэлж байгаа бүхэн чин сэтгэлийнх байсан юм.

Үсог: ямар ч хамаагүй аргаар чамайг өөртөө дурлуулж, чамаар хайрлуулахыг хүссэн.
Би: намайг уучлаарай! Би чамайг буруугаар ойлгож байсан байна.
Үсог: уучлалт гуйх хэрэггүй ээ! Чамаас ийм үг сонсох гэж энэ бүхэнг яриагүй юм шүү! Тэгсэн ч би чамд буруу ойлголт төрүүлэхээр зүйл анхнаасаа ярьсан шүү дээ! Ямар хүн буруугаар ойлгоно. Ялангуяа чам шиг охид бол?
Би: над шиг ээ?
Үсог: тийм ээ, чам шиг охид ... Гэхдээ би олон охидтой уулзаж байгаагүй л дээ. Гэхдээ л чи нэг тийм энгийн даруухан гэнэн хонгор санагддаг.
Би: би гэнэн хонгор биш ээ! Зүгээр л ...
Үсог: найз залуу чинь чиний юунд дурласанг би сайн мэдэж байна бас атаархаж байна.

Үсог бид 2 жоохон эрт учирсан бол ? Гэж тэрхэн зуур бодогдов. Гэхдээ Дунминтай учирсандаа би хэзээ ч харамсаж байгаагүй! Хэдий бид боломжгүй нөхцөлд бие биендээ дурласан ч гэсэн.

Хорвоо дээр боломжгүй зүйл гэж байдаггүй! Харин бид боломжийг олж харж чадахгүй л зугтдаг.

Гэхдээ Дунминий сэтгэл хөрсөн бололтой!

~~~~~

Дунминий талаас

Инжү хэдий надад сэтгэлээ илчилсэн ч би түүнийг хараад тухгүй санагддаггүй л сонин. Тэр их нийтэч бас хөгжилтэй нэгэн болохоор байх.

•Rooted• [Complete]Where stories live. Discover now