15. Чүэ Инжү ...

1.1K 119 4
                                    

Өрөөндөө орж ирэн Дунмин руу залгахад тэр утсаа аван

Би: гэрт байхгүй байгаа юм уу?
Дунмин: мхн. Ангийн хүүхэд ирээд гадаа сууж байна. Удахгүй орох болохоор санаа зовох хэрэггүй ээ,
Би: за

~~~~~

Дунминий талаас

Инжү гэх охин яаж манай гэрийн хаягийг олсонг гайхан түүнтэй уулзахаар гарч очиход тэр миний нүүрийг харан

Инжү: наад нүүр чинь? Чи зодоон хийгээ юу?
Дунмин: тийм ээ,
Инжү: хэнтэй? Яах гэж?
Дунмин: чамд хамаатай гэж үү? Гэхэд тэрний царай барайгаад нүүрэнд минь хүрэх гэхэд би түүний гарыг барьж автал тэр намайг хүзүүгээр минь тэвэрчих нь тэр.

Би гайхсандаа гацаж орхилоо.

Инжү: битгий ийм хүйтэн хөндий бай! Би энд ямар их зориг гарган ирсэн гэж бодно. Эмэгтэй хүнийхээ бардам занг уландаа гишгэн байж ирсэн гэтэл чи ...
Дунмин: надад маш их хайрладаг хүн бий. Би түүний бүх зүйлд нь маш их хайртай. Өдөр болгон түүнийг надаас явах вий гэж айдаг, алдахаас айх хэмжээний ихээр хайрладаг болохоор миний зүрх сэтгэлд өөр хэн нэгэнг багтаах зай алга гэхэд тэр надаас нэг алхам холдоод
Инжү: тийм гэж үү? Би бодохдоо надад боломж байна гэж ойлгосон. Гэхэд нь инээмсэглээд
Дунмин: би бүх хүнд эелдэг ханддаг тэр хандлага маань чамд тэгж ойлгогдсон бололтой. Тийм болохоор уучлаарай! Гээд түүнийг орхин гэр лүүгээ яаравчилна.

Гэрт орж ирэхэд тэд бүгд унтчихсан бололтой гэр чимээ аниргүй мөн харанхуй байв.

Гэволийн өрөөнд ороход тэр унтаж байхыг харан хажууд нь хэвтэж үсийг оролдоно. Нойрмоглон хальт сэрж над руу харан инээмсэглэн

Гэвол: хэзээ орж ирсын?
Дунмин: саяхан гэж хэлэн түүний духан дээр үнсхэд тэр инээмсэглэж байв.

~~~~~

Зохиолчийн талаас

Гэвол, Дунмин 2н энэ дотно байдлыг харсан хэн нэгэн гайхан амаа даран зогсож байгааг тэд анзаарсангүй! Хаалганы нээлттэй хэсгээр бүх зүйл тодорхой харагдаж байсан юм. Дунминий Гэвол руу харах хайрын харц нь хүртэл ...

~~~~~

Миний талаас

Шөнө харсан таагүй зүйлээс болж би 5 цагт өөрийн мэдэлгүй сэрчих нь тэр.

Ямар азаар эхний цаг хичээлтэй байсан юм. Усанд орж, өглөөний цайгаа уучхаад цаг харахад 6 цаг л өнгөрсөн байв.

•Rooted• [Complete]Where stories live. Discover now