21. Намайг гэх түүний хайр!

1.6K 155 13
                                    

Бид хамгийн ойрын эмийн сан орж түүний шархыг цэвэрлээд дараа нь дэлгүүр орж хүйтэн жин аван түүний шархан дээр тавихад тэр миний гаран дээр гараа тавин

Үсог: Би тэр өдөр чамайг тэднийг харж байхыг харсан юм. Гэхдээ энэ тохиолдол байсан юм шүү! Тэрнээс би чамайг дагасан хэрэг ердөө биш!
Би: Гэхдээ чи Дунминд хэлэх ёсгүй байсан юм
Үсог: хэлсэн нь хэн хэнд нь амар шүү дээ. Миний хувьд энэ 2 талтай. Та 2 ойлголцоод буцаж нийлэх эсвэл та 2 салах
Үсог: Гэхдээ танай ээж, аав чинь Дунминийг их сайн танидаг санагддаг.
Би: танихаар барах уу?
Үсог: Би чамайг гэрт чинь дөхүүлж өгөөд явлаа.
Би: заа ...

Үсог намайг гэрийн гадна буулгаад яваад өгөх нь тэр. Дотогш орохоосоо өмнө би гэрийн гадна сууж байгаад дотогш ороход ноён И надад хаалга нээж өгөөд

Ноён И: ирчихсэн үү? чамайг ирэхгүй нь гэж айж байлаа. Дунминий бүдүүлэг занг уучлаарай! танай найз та 2т бүдүүлэг зан гаргасанд уучлаарай!
Би: Та уучлалт гуйх хэрэггүй ээ! Үсог ч гэсэн буруу зүйл хийсэн болохоор хэн нэгийг буруутгаад хэрэггүй байх.
Ноён И: маргааш хичээлтэй биздээ
Би: мхн
Ноён И: одоо амардаа. Ээж, Дунмин 2 унтчихсан.
Би: сайхан амраарай!

Тэгэхээр ноён И мэдээгүй байхнээ! Ээж Дунмин 2 тэрэнд ямар ч сэжиг төрүүлээгүй бололтой!

Би өрөөндөө орж ирэн хувцсаа солин хичээлээ хийхээр төлөвлөсөн ч анхаарал төвлөрсөнгүй! Нам гүм байсан ч яагаад ч юм юунд ч анхаарал минь төвлөрсөнгүй!

Хэн ч намайг танихгүй тийм газар очиж нуугдах юмсан.

Би өрөөнөөсөө гаран Дунминий өрөөнд орж ирэхэд тэр гараа нүүрэндээ авчихсан хэвтэж байгаад над руу харан орноосоо босож ирэн

Дунмин: Гэвол ?
Би: зүгээр байгаа эсэхийг чинь харах гэж орж ирсэн юм.
Дунмин: одоо ч гэсэн надад санаа зовсон хэвээр байж яагаад өөрийгөө зовоогоод байгаа юм бэ? Бүх зүйл зүгээр байсан биз дээ! Яагаад гэхэт өөрт байхгүй зангаа гаргаад байгаа юм бэ?
Би: би зүгээр л дахиж шархалмааргүй байна. Би чамайг байнга хардаж зовоогоод байвал чи надаас залхах вий гэхээс айсан юм.
Надаас залхаж, намайг орхихыг чинь харж байснаас би өөрөө эхлэж зайгаа барьсан нь дээр санагдсан болохоор ...

Тэр намайг өгүүлбэрээ дуусгахаас өмнө чанга гэгч нь тэврэх нь тэр.

Дахиж хэзээ ч тавихгүй мэт тийм чангаар ...

Хэдий Үсог миний хажууд байсан ч би Дунмин гэх энэ залуугаар дутаж байсан юм. Бид түүний өрөөнд орон дээр нь хэвтэхдээ түүний зүрхний цохилтыг сонсохоор цээжийг нь дэрлэж харин Дунмин миний үсээр оролдоно. Бид зүгээр л залуу хүмүүс, энэ бүгд алдаа гэдгийг мэдэх ч зүрх тэмүүлж байхад энэ алдааг хийхгүй гээд яах юм бэ?

•Rooted• [Complete]Where stories live. Discover now