7. Бид ингэж болохгүй!

2.9K 237 8
                                    

Дунминтай анх удаа маргалдсан болоод ч тэр үү? Надад хүнд туссан юм.

Минхёгтой уулзсан ч удсан ч үгүй түүнээс салан гэртээ ирэхэд Дунмин гэртээ байсангүй!

Оройн 11 цаг болсон ч тэр ирсэнгүй! Санаа зовон түүн рүү залгахад тэр удсан ч үгүй утсаа авахад нь

Би: ЯА! И Дунмин чи хаана байгаан би чамтай ярилцмаар байна гэтэл нарийн хоолойгоор эмэгтэй хүн
: хэн бэ?
Би: И Дунминий утас мөн үү?
: мөн байна. Дунмин шүршүүрт орж байна. Гарч ирэхээр нь буцааж залга гээд дамжуулчий гээд салгачих нь тэр.

Би гайхаж, бас маш их шархалж байгаагаа мэдэрч байв.

Тэр яагаад ингээд байгаа юм бол ? Түүний эргэн тойронд надаас илүү дотно эмэгтэй хүн байхгүй байхад саяны эмэгтэй хэн болоод түүнтэй хамт байгаа юм бол?

Тэд юу хийсэн болоод тэр усанд орж байгаам бол? Бурхан минь тархи задрах нь. Яагаад би түүнээс болж толгойгоо өвдтөл иймэрхүү зүйл бодох ёстой юм бэ?

Гэртээ орж ирэн харанхуй өрөөндөө маш олон юм бодож байтал хаалга нээгдэх дуулдаж өрөөнөөсөө гарч ирэхэд ээж, ноён И 2 байв.

Ноён И: Дунмин байхгүй байгаа юм уу?
Би: ирээгүй байна.
Ээж: ийм орой болчихсон байхад яагаад ирээгүй байдаг байнаа. Ханиа чи залгаад ирж байгаа эсэхийг нь асуухгүй бол миний санаа зовоод унтаж чадахгүй байх
Ноён И: за

Би ноён И-г Дунминтай ярихад нь яг хажууд нь сонсон суулаа. Тэд нилээн удаан ярьж, ноён И түүнийг оройтолгүй гэртээ ир гэж хэлж байв.

Ноён И: Дунмин найз нартайгаа ойрхон байна. Удахгүй ирнэ гэж байна.
Ээж: тэгвэл 2уулаа унтах уу? Гэвол хүлээж байгаад Дунминийг ирэхээр унтах уу?
Би: тэгий

Тэд өрөө рүүгээ явж би ч гэсэн өрөөндөө орж ирэн Дунминийг хүлээн сууна.

Хичээлээ хийх гэсэн ч анхаарал нэг л төвлөрч өгөхгүй байлаа.

Шөнө дунд 12 цаг нилээн өнгөрсний дараа хонх дугарч би хаалган дээр очиход тэр хашааны гадна зогсож байв. Би хашааны хаалга нээхэд тэр халамцуу байгааг харан түүнийг түших гэтэл тэр намайг өрөөсөө холдуулан

Дунмин: надад битгий хүр! Би өөрөө явж чадна гэв.

Тэр надаас түрүүлэн хашаа руу орон гэр лүү алхаж байлаа.

Түүнийг өрөөндөө ороход нь дагаж орон
Би: хаана байж байгаад ирж байгаан
Дунмин: чамд би бүх юмаа нэгд нэгэнгүй ярих ёстой юу?
Би: чи яачихаад байгаа юм бэ? Өглөөхөн зүгээр байсан байж гэнэт л сонин аашлаад байх юм гэхэд тэр над эргэж хараад над руу ойртон
Дунмин: би яагаад ингэж аашлаад байгааг чи үнэхээр ойлгохгүй байна гэж үү? Намайг явахаас өмнө бид адилхан зүйл мэдрээгүй юм уу? Эсвэл би буруу ойлгосон юм уу?
Би: би чамайг ойлгохгүй байна Дунминаа.
Дунмин: би ганцаараа л догдолж, хөөрч байсан бололтой! Би ганцаараа л чамд татагдаж, чиний тухай солиортлоо боддог бололтой!
Би: чи сая юу гэсэн бэ? Чи надад - гэхэд тэр үгийг минь таслан
Дунмин: өрөвдөлтэй байна уу? Би чамд галзууртлаа дурласан. Одоо ч гэсэн тэр мэдрэмжүүд минь намайг алах нь. Хамгийн эмзэг цэгийг минь олж надад ойртож, намайг өөртөө дурлуулсан байж өөр залуутай үерхэж, зөвхөн над руу харж инээдэг байсан тэр инээмсэглэлээ тэр залууд харуулсанд чинь уур минь хүрч байна.
Би: Дунминаа бид ингэж болохгүй! Бид чинь ах дүүс шдээ.
Дунмин: надад захирагдахгүй байгаа зүрх сэтгэлийг би яах болж байна.

•Rooted• [Complete]Where stories live. Discover now