Ep-2 "Анчид"

8.9K 838 48
                                    

Хэзээ ч гэр дотроо ийм нууц хаалга, нууц өрөө байна гэж бодож байгаагүй Кай үнэхээр гайхсан харагдах бөгөөд нүд нь томрон тойруулан харсаар өвөөгийнхөө араас орлоо.

Тэднийг дотогш ортол хаалга хаагдлаа. Өрөө эртний цайз шиг л том чулуун ханатай, бас л эртний үлгэрийн гэмээр хачин хавтастай номууд, гаж сонин хийцтэй хутганууд, юунд зориулж хадгалж байгаа нь үл мэдэгдэх зүүлт бугуйвч аяга таваг эд зүйлээс эхлээд л бараг л агуулах шиг маш олон зүйл байх боловч энд байгаа юм бүхэн хачин сонин хийц хэв маягтай өвөрмөц байх нь тэр. Яг л ямар нэг зөгнөлт кино дотор орсон мэт.

Кай хэсэг шоконд орсон байх гайхан өрөөнд байгаа юм бүрийг сонжин харсаар сая л нэг ухаан орох мэт өвөөгөөсөө асуулт тавьж эхэллээ.

Кай "өвөө гэр бүлийн нууц гэж юу юм бэ? бас энэ өрөөндөө байгаа энэ бүх хог новш юу болж байна? тоглоомын өрөө юм уу хаашаа юм" хэмээн харж байгаа зүйлсдээ итгэхгүй байгаа тул ийн асуулаа.

Өвөө нь "суу" гэсээр өрөөний гол байсан тансаг хийцтэй буйдан дээр Кайг суулгаад өөрөө тавиур дээрээс нэгэн ном аван дэргэд нь суулаа.

Өвөө нь "суу" гэсээр өрөөний гол байсан тансаг хийцтэй буйдан дээр Кайг суулгаад өөрөө тавиур дээрээс нэгэн ном аван дэргэд нь суулаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өвөө нь "одоо чи мэдээж энэ бүхэнд итгэдэггүй байх гэвч ийм зүйлсийн талаар маш олон ном зохиол кино үлгэр байдаг. Цус сорогч, ганц эвэрт, хүн чоно, лусын дагина гээд л ид шидийн онцгой зүйлс. Гэхдээ огт байхгүй зүйлийг хүмүүс хаанаас зохиох билээ. Бидний үлгэр домогт байдаг энэ бүх зүйлс нэгэн цагт оршиж байсан болон зарим нь одоо ч оршсоор байгаа. Харин манай гэр бүл бол энэ нууцыг сахидаг хамгаалагчид юм. Гэхдээ хүмүүс биднийг эрт үед анчид буюу шилжигчид гэдэг байсан" гэсээр яриагаа эхэллээ.

Кай гайхан өвөө рүүгээ хараад "шилжигч гэнэ ээ? нэг газар байснаа хормын дотор өөр газар очихыг хэлээд байна уу?" гэж асуухад

Өвөө "үгүй дээ, тэгж шилжих биш бид бол хүчнээс хүчний хооронд шилжиж чаддаг онцгой хүмүүс. Хэдэн мянган жилийн өмнөөс л хүмүүс бид чөтгөр шулам, цус сорогч, гээд л хэмжээлшгүй их хүчтэй төрөл зүйлүүдтэй тэмцсээр ирсэн. Мэдээж энгийн хүн тэдний дэргэд ямар ч хүчгүй гэхдээ энгийн хүмүүст байсан хүч бол анчид юм.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now