Ep-12 "Аллага"

5.1K 662 94
                                    

Кай өглөө хичээлдээ явахаар гарахад Инбинь бас л унтаж байв. Түүний бие ингэж удаан тэнхэрч байгаа нь түүний санааг зовоогоогүй гэвэл худлаа.

Инбинь рүү харан бага зэрэг санаа алдаад өрөөнөөс гарлаа.

Өнөөдөр эхний цаг Ким Профессорын хичээл тиймээс хоцорч яасан ч болохгүй. Машинаа асаан сургуулийн зүг хурдаллаа.

Хичээл эхлэхэд хорин минут дутуу байгаа ч аль хэдийн ихэнх оюутан суудлаа эзэлсэн байна.

Жэксон "өнөөдрийн хичээлийг амьд давчих юмсан. Та нар уншсан уу?"

Сэүн "уншсан л даа гэхдээ тийм ч сайн санахгүй байна"

Жэйби "харин тийм ээ, яг өөрийнх нь лекц дээр ярьснаар нь ярих ёстой болохоор ерөнхий утгыг нь мэдэж байгаа ч толгойд нэг л буухгүй юм"

Жунин "харин тийм ээ"

Чэн "өнөөдрийн асуултад тэнцэх хүн бараг байхгүй байхаа, бүгд унана харж л байгаарай"

Чанёол "би бол угаасаа унах юм чинь гээд уншаагүй" гэсээр малийна.

Тэдний дунд иймэрхүү яриа өрнөж байтал Ким профессор ороод ирлээ. Тэр үргэлж гаргадаг төв төрхөө гаргасаар. Ширээнийхээ ард очиход оюутнууд мэндлээд суулаа.

Жүнмён "өнөөдөр ам шалгалттай бүгд бэлдсэн биз дээ?, бэлдээгүй бол зүгээр гай бололгүй гарцгаа. Яг бэлдсэн гэж байгаа хүмүүс нь үлдээд бэлдээгүй нь гар" гэж ширүүн хэллээ.

Гэвч ингээд гараад явчих юм бол илүү хүнд шалгалт хүлээж байгааг мэдэх болохоор бүгд чимээгүй сууна.

Жүнмён "за за бүгд төгс бэлдсэн юм биз дээ? эхэлцгээе" гэсээр ширээн дээрээ суун журналаа нээлээ.

Ким профессор хэзээ ч нэрсийн дарааллаар дууддаггүй. Хаа хамаагүй газраас хүссэн хүнээ дуудна. Ийм болохоор бүх оюутнууд айдастай дэвтрээ уншин сууна.

Ким профессор "Ким Жунин гараад ир" гэх нь тэр.

Найзууд нь чи ч үхсэн гэж байгаа юм шиг л хачин харна. Учир нь эрт асуугдах тусмаа аюултай илүү гүн ухаж асуудаг юм. Харин сүүлээр асуугдвал арай гайгүй. Гэхдээ л бас хариулж чадахгүй бол инээдэм биш болно.

Кай нэг гүнзгий амьсгаа аваад самбар луу гарлаа.

Жүнмён "дэвтрээ" гэхэд Кай ч дэвтрээ өгөв.

Эхлээд түүний лекцээ хэр бичсэн, бүрэн байгаа үгүйг шалган дэвтрийг нь анхааралтай эргүүлэн харна.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now