Ep-31 "Дайн эхэлнэ"

5K 630 59
                                    

Инбинь "үхлийн армитай тулалдаж байхдаа өнгөрсөн 97 жилийн уур бухимдлаа бүгдийг нь гаргаарай. Энэ бол чамайг угтаж байгаа арай дээр байдал" хэмээн инээмсэглэхэд

Кёнсүү инээмсэглэн "намайг сулласан хүн чи байж, шөнийн хатан суллагдсан болоод л бид суллагдаж. Аргагүй л шөнийн хатан шилдэг нь юм" гэж хэлэн эрхэмсэг алхсаар түүнд зориулсан үлдээсэн хоосон суудал дээр суулаа.

Инбинь "бүгд ирсэн болохоор гол яриагаа эхэлцгээе. Үхлийн арми гараад ирсэн гэдгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн ч бас мэдэж байгаа байх. Зарим нь аль хэдийн тааралдсан байж мэднэ. Гэхдээ энэ удаа үлгэр домог бус жинхэнэ дайн гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй. Бид бүгд өөр төрөл зүйл, зарим талаараа ч хоорондоо таарамж муутай байдаг нь үнэн. Гэхдээ яг одоо бол бид бүгдэд ганц л том дайсан байна. Үхлийн арми хэн нэгнийг эсвэл ямар нэг төрлийг онцолж дайрахгүй. Тэр дэлхийг бүхэлд нь авах гэж оролдох болно. Бид анх удаа өөрсдийн гэр орныхоо төлөө нэгдэх гэж байна. Дайсны чинь дайсан чиний найз гэх үг бий. Тиймээс өөр хоорондоо байгаа жижиг өш хонзон явцгүй хэрүүлээ орхиод бүгд нэгдэх хэрэгтэй байна" гэж хэлэхэд танхим тэр чигтээ шуугин бүгд л хоорондоо санаа бодлоо ярилцаад байгаа бололтой нэг хэсэгтээ л чимээ ихтэй боллоо.

ххх "Шөнийн хатан чи заавал биднийг цуглуулдаг нь чи цаагуураа дайнд ялсан хойно оо дэлхийг эрхшээж бүх төрлийг захирах гэсэн утга биш үү?"

"харин тийм, яагаад заавал чиний удирдлагад байх ёстой гэж?"

Инбинь инээмсэглэн "энэ дайн бол хэн нэгэн дэлхийн хаан болох гэсэн дайн биш харин хэн ч үлдэхгүй бүгд устах гээд байгаа дэлхийгээ хамгаалах гэж байгаа дайн. Үхлийн армийг дэлхий дээp бус газар доорх ертөнцөд нь мөнхөд хорьцгооё" гэхэд

ххх "чамд итгэхгүй байна. Чи энгийн хүмүүст хоригдсон сул дорой нэгэн биз дээ?" хэмээн эсэргүүцлээ.

Инбиний инээмсэглэл бага багаар алга болон суудлаасаа босон түүнийг эсэргүүцэж буй гүрвэл хүмүүс гэгдэх хүн гүрвэлийн холимог төрөлтний хааны өмнө очин зогслоо.

ххх "яасан үнэнийг чинь хэлэхээр уур чинь хүрч байна уу?" гэж бассан янзтай инээмсэглэхэд Инбинь шууд л багалзуурдаад авлаа. Нэг гараараа түүнийг дээш өргөн багалзуурдаж байгаа гараа улам чангалахад түүний хүзүүний яс дараалан хугарч эхлэв.

ххх "ха-хатан минь би таны мэдэлд" гэж арай хийн хэлэхэд Инбинь түүнийг газар шидлээ.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now