Ep-30 "Би нэгдлээ"

5.1K 698 86
                                    

Кай Инбинь хоёр гараад шууд л өвөөгийнх руугaa явлаа. Одоо Кайн өвөө шийдсэн шийдээгүй хаадыг цуглуулж тулаанд бэлтгэх цаг болсон.

Замдаа Инбинь аав руу гаа залгана.

Инбинь: байна уу?

Жүнмён: яасан бэ? ааваасаа ч ичиж зовохгүй тэр муу золигтой хөтлөлцөөд гарсан байж

Инбинь: тэр одоо хамаагүй болсон. Илүү том асуудал гараад байна

Жүнмён: том асуудал аа?

Инбинь: Үхлийн арми жинхэнээсээ гараад ирсэн бололтой. Сая Сонми зүүдний нөлөөлөлд орчихсон. Тэгэхээр ховстогчид ойр байна гэсэн үг. Бид одоо Жунины өвөөтэй уулзаж үлдсэн хаадыг суллах гэж байна. Та бусад язгууртан болон дайчдад хэл дуулгаж бүгдийг нь миний ордонд цуглуул

Жүнмён: ойлголоо хатантаан

Инбинь: юмыг яаж мэдэх үү ховстогчид энгийн хүмүүс рүү дайрч мэднэ тиймээс Калаг өөрийн хүмүүстэйгээ эргүүлд гар гэж хэлээрэй.

Жүнмён: ойлголоо гээд утсаа тасаллаа.

====================

Кай Инбинь хоёр гүйсээр дотогш ороход өвөө нь одоо ч бодсон хэвээр байгаа бололтой ажлын өрөөндөө сууж байлаа.

Тэднийг ийм ширүүн орж ирсэнд гайхсан бололтой хачин хараад "та хоёр чинь?"

Инбинь "чиний хувьд бодох хугацаа чинь дуусчихсан. Одоо хурдхан хаадыг суллах хэрэгтэй байна"

Өвөө "юу гэсэн үг юм?"

Кай "үхлийн арми жинхэнээсээ гараад ирсэн"

Өвөө нь хөмсгөө атируулан чухал царайлаад "яаж?? биш ээ баттай гэж үү? яаж мэдэж байгаа юм?"

Инбинь "ховстогчид гараад ирсэн. Тэд бол үхлийн армийн үндсэн цэргүүд тэд байна гэдэг үхлийн арми гараад ирсэн гэсэн үг. Бас тэд энгийн хүн эгэл хүн гэхгүй дайрч байна. Сая миний туслах тэдний дайралтад өртсөн. Одоогоор олон хүнийг хамарсан том дайралт хийгээгүй ч тэд дэлхий даяар чимээгүй гэтэж байна" гэж тодорхой тайлбарлалаа.

Жунин өвөө хөмсөг зангидсан чигтээ хэсэг чимээгүй зогсоод "эгэл бус төрөлд итгэдэггүй гэдгийг та хоёр мэднэ. Гэхдээ энэ удаад энгийн хүний ч бас амь нас яригдаж байгаа болохоор би нэгдлээ" гэв.

Кай "ашгүй дээ өвөө" гэсээр инээмсэглэн гараас нь атгахад

Инбинь "хаадыг хэрхэн суллах вэ? бүх хаадыг зураг дотор хориогүй гэдгийг би мэднэ. Тэд бүгд өөр өөр зүйлд хоригдож байгаа. Бас суллах арга нь өөр өөр байх ёстой"

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now