Ep-3 "Бэлтгэл"

8K 803 60
                                    

Өвөө "илүү тодорхой дүрсэлж хэлээч, өөр юу юу харсан?"

Кай үнэхээр балмагдсан харагдах бөгөөд "мэдэхгүй одоо ч тэр хүмүүсийн амь гуйж орилж байсан нь нүдэнд харагдаж байна. Маш том агуулах шиг газар өнгийг нь тодорхой хэлж чадахгүй байна. Саарал эсвэл бүдэг ногоон өнгийн ханатай маш том агуулах, тэнд маш олон хүн байсан. Хаа сайгүй айдас, амь гуйж байсан. Хүмүүсийг зугтаах гэж оролдох юм бол тэр хүүхэн шууд л алж байсан" гэсээр толгойгоо даран доор харан сууна.

Өвөө нь санаа алдаад "уучлаарай хүү минь, чамайг энэ түгшүүртэй ертөнцөөс хол байлгах гэж нуусан үнэн минь эсрэгээрээ чамайг бүр ч том аюул руу оруулчихлаа. Цаашдаа сая харсан шигээ зүйл их харах байх. Уучлаарай" гэсээр Кайн дэргэд суулаа.

Кай санаа алдсаар "миний л сониуч зангаас боллоо. Одоо бол тэр хатныг л хурдан хоримоор байна. Сая харсан бүгд минь үнэн байгаад тийм олон хүн үхсэн нь үнэн бол би дахиж тийм юм болоосой гэж хүсэхгүй байна" гэсээр өвөө рүүгээ бага зэрэг айдастай боловч хүчтэй харцаар харна. Магадгүй тэр одоо л хийх гэсэн зүйлдээ бүрэн шийдвэр гаргасан байх.

===================

Өвөө нь эрх мэдэл мөнгөнийхөө хүрээд Кайн хэлсэн тэр агуулахыг чадахаараа л хайж байлаа. Гэвч Сөүл ямар том хот билээ бас энэ хотод тийм агуулах хэд байх билээ. Энэ бол өвсөн дундаас зүү хайхтай л ижил зүйл тиймээс агуулахыг олно гэдэг бараг л боломжгүй шахуу хүнд хэрэг байлаа.

Кайн хувьд өмнөх амьдрал нь дэндүү жаргалтай байж, юу ч бодохгүй хөгжилдөж хүссэн бүхнээ хийнэ. Гэтэл одоо ийм хэрэг гарсны дараа бол тайван суух ч аргагүй дарамттай мэдрэмж төрнө.

Бас тэр өдөр яах гэж тэр дарсыг уув гэж өөрөөсөө ам асуун бодол дотроо өөрийгөө хэдэн арван удаа зэмлэж байлаа.

=====================

Өнөөдөр бол тусгай бэлтгэл хийх өдөр. Тусгай бэлтгэл гэж юу вэ? гэвэл Кай анх удаа эгэл бус хүмүүсийн цуснаас амсаж хүчийг нь ашиглаж үзэх гэж байгаа нь энэ.

Хичээлээ тараад шууд гэртээ ирлээ.

Өвөө нь "дагаад яв" гэсээр Жунин харшийн хамгийн дээд давхарт буюу өрөө болгон хуваагаагүй том заал бүхий бэлтгэлийн танхимд оруулж ирлээ.

Кай "энэ өрөөг ямар чхэрэггүй том танхим гэж боддог байлаа гэтэл бэлтгэлийн өрөө байжээ?" гэж асуухад

Өвөө "тийм ээ, бид хүүхдүүд дээ нууцаа хэлсний дараа энэ өрөөнд анхны шилжилтийг нь хийлгэж хүчээ хэрхэн удирдах талаар зөвлөгөө өгдөг юм"

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now