Ep-22 "Кофе юу? цай юу?"

5.9K 785 130
                                    

Кай ч эргээд унтаад өгөв. Энэ бүхнийг холоос ажиглаж байсан Инбинь нимгэн хөнжил авч ирэн Кайг хучлаа.

Түүнийг хучаад босох гэснээ түр азнан ширээн дээр дэрлэн Кайн өөдөөс ширтэнэ. Гэтэл үүнийг мэдсэн бололтой Кайг Инбинийг хөнжилдөө оруулан тэвэрлээ.

Инбиний нүд томрон дээш босох гэтэл Кай түүнийг буцааж хэвтүүлээд "хамт байгаач" гэх ганцхан өгүүлбэрийг хэлсэн.

Энэ өгүүлбэр Инбинийг яг л хөлдөөсөн мэт тэр хөдөлж ч чадахгүй Кай руу ширтэн хэвтэнэ.
Кай харин нүдээ нээсэнгүй Инбинийг тэвэрсэн чигтээ жинхэнээсээ унтаад өгөв.

Инбинь үүр цайтал Кайг ширтэж суусан юм. Үүр цайж өрөөнд илүү гэгээтэй болох үед Кайг үлдээн дээш босоод зочдын өрөөний гэрлийг унтраагаад өрөө рүүгээ явлаа.

=====================

Кай яг сайхан унтаж байтал толгой руу нь дэвтрээр цохин "ингээд байвал хэзээ нь хичээлээ хийх юм босооч" гэсээр Жүнмён хөмсөг зангидан зогсоно.

Кай ч бага зэрэг сандран доош өндийгөөд өчигдөр хийж байсан зүйлсийнхээ үргэлжлэлийг хайн хуудас эргүүлнэ.

Жүнмён ширээн дээр Кайн хийсэн бүх бие даалтыг шидээд "бүх алдааг нь тэмдэглэсэн байгаа, бүгдийг нь засаарай бас цагийн дараа аман шалгалттай шүү бэлд" гэж хэлээд яваад өгөв.

Кай "гэхдээ багшаа би хоол-" гэсээр үлдлээ.

Үүнийг мэдсэн мэт Инбинь том тавагтай хоол барьсаар ирлээ. Ер нь бол бэлэн амталсан зүйлсийг шарсан байв. Гахайн мах, тахиа, зайдас, өндөг, будаа, шарсан төмс.

Кай нүдээ томруулан "надад хийсэн юм уу?" гэж асуухад

Инбинь бага зэрэг инээмсэглэн "тийм ээ, гэхдээ би хоол хийж чадахгүй болохоор дэлгүүрт байсан бэлэн амталсан зүйлсийг авчихсан. Бас чамайг алийг нь илүү дуртай идэхийг мэдэхгүй болохоор бүгдээс нь шарчихсан" гэв.

Кайн нүүрэн инээмсэглэл тодрон "маш их баярлалаа, би гар нүүрээ угаагаад ирье" гэсээр дээш босоход

Инбинь толгой дохин "тэг дээ, бас чи кофе уух уу цай юу? үнэндээ тэдний амт ямар байдгийг мэдэхгүй болохоор юу нь ялгаатайг ч сайн мэдэхгүй байна. Би хүн байж үзээгүй" гэсээр уруулаа хазахад

Кай инээмсэглэн "алин ч байсан хамаагүй ээ, өөртөө амархан хийж чадахаа л хийгээд ир" гэхэд

Инбинь "за" гэсээр гал тогоо руу орлоо.

Тэр мэдээж кофе болон цайг алийг нь ч чанаж үзээгүй тиймээс шууд бэлэн савласан усанд найруулаад л хэрэглэдэг кoфе болон дүрдэг цай авсан байлаа.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now