Ep-24 "Хатныг хөнөө!"

5K 643 62
                                    

Кай шинэ илүү чухал ажилтай болсон болохоор өнөөдөр шалгалтаа өгөөд явах гэж байгаа нь энэ.

Жүнмён үргэлж гаргадаг төв царайгаа гаргаад "бүгдийг нь бэлдсэн юм байгаа биз дээ? нэг л асуултад унавал тэгээд дахиж засахгүй шүү"

Кай гүнзгий амьсгаа аваад "тийм ээ бүгдийг уншсан"

Жүнмён "тэгвэл сайн байна. Эхлээд бичгийн асуултад хариул дараа нь аман шалгалт" гэсээр Кайн өмнө шалгалтын материал тавилаа.

Бугуйн даа зүүсэн цагаа харан "яг нэг цаг хорин минут, нэг секунд ч хоцорч болохгүй бас заавал бүх асуултыг хийсэн байх ёстой" гэхэд

Кай "Зуун асуултыг уу?" гэж гайхсан мэт асуухад

Жүнмён "тийм ээ. Бүгдийнх нь хариултыг тодорхой бичээрэй" гэсээр шалгалтаа эхлүүллээ.

Кай өчигдөр асуугдаж байснаа бодвол ихэнхийг нь мэдэж байсан юм. Учир нь Инбинь бүгдийг нь шахуу тайлбарлаад өгчихсөн. Бас тайлбарлаж байхдаа их төвлөрсөн энгийн харагдаж байсан нь Кайн сэтгэлийг бүр ч илүү татсан байж мэднэ. Яг л бүгдийг айлгадаг шөнийн хатан биш харин энгийн бүсгүй Пак Инбинь шиг байсан болохоор тэр. Түүний нухацтай харсан нүд, урд дэрвэгэр сормуус, улаахан нимгэн уруул, цэвэрхэн жижигхэн хамар гээд л нэг ч зүйлийг үлдээхгүй ширтэн суухдаа түүний тайлбарыг ч бас чамгүй ойлгоод амжсан.

Инбинийг ширтэж байсан тэр үеэ бодох төдийд тайлбар нь чихэнд нь сонсогдох мэт түүний ярьж байсан зүйлс тархинд нь бууж ирнэ. Хариултуудыг хэлж байсан үгс түүний ширтэж байсан үйл хөдлөлтэй хамт сэтгэлд нь бууж байсан болохоор амархан санаж байлаа.

Гэвч тэр гурван сэдэв тайлбарлуулахаас татгалзсан. Тиймдээ ч сүүлийн хорин асуултыг мэдэхгүй болчих нь тэр.

Яах учраа олохгүй дэмий л асуултаа хэд хэд давтан уншиж суутал Инбинь тунгалаг шилэн аяганд хийсэн цус барьсаар өрөөнд орж ирлээ.

Кайг хөдөлгөхгүй шахам ширтэн суусан Жүнмён Инбинийг харан анхаарал нь сарнив.

Жүнмён "юу хийж яваа юм?"

Инбинь "та хоёр аль түрүүнээс хойш л суулаа ш дээ. Та шалгалт авна гээд цус ч уугаагүй. Би танд хамгийн дээд зэргийн сайн цус авч ирсэн амсаад үз л дээ" гэсээр Кайн хажуугаар гаран Жүнмён руу очиход Кайн дэргэд жижиг цааш уналаа.

Кай Жүнмён Инбинь хоёр руу нэг хараад цаасыг авч үзвэл яг л хариулж чадахгүй байсан сүүлийн хэдэн асуултын хариулт байх нь тэр.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now