Ep-20 "Яах гэж ирсэн юм?"

5.5K 728 108
                                    

Жунин  өнөөдөр хангалттай их цочролд орж байна. Бүхнээс илүү итгэдэг дотно найзуудынх нь хоёр нь эгэл бус төрөлтөн байгаад зогсохгүй шөнийн хатантай найзууд байсан.

Гэтэл сургууль дээр хэзээ ч учраа олдоггүй хар дарсан зүүд нь Инбиний аав болж таарлаа. 

Дээрээс нь Ким профессор тэдний энгэр зөрүүлсэн гэдгийг мэдэж байна. Үүгээр ч зогсохгүй жилийн эцсийн дүнг нь муу гаргасан гээд л зүгээр л бүх зүйл түүнийг шоконд оруулж байлаа.

Аль хэдийн хаагдсан хаалга руу ширтэн хэсэг зогслоо яах учраа олсонгүй. Олсонгүй ч гэж дээ зүгээр л хэт их гайхсанаас болж бодол нь хоосорч түр гацсан. . .

===================

Гэр дотор:

Инбинь "ааваа та яаж байгаа юм бэ?" гэж гайхсан янзтай асуухад

Жүнмён юу ч болоогүй мэт дээгүүр харсаар "өгөх ёстой хариуг нь өгсөн юм" гээд зөрөөд явчихлаа.

Инбинь аавынхаа араас очин "ааваа таныг уурлаж байгааг мэднэ гэхдээ тэр шөнө миний гарч ирсэн дүрээс болоод л тийм зүйл болсон. Жунинд буруу байхгүй ш дээ" гэхэд

Жүнмён чухал харснаа "чамайг хамгаалах тусам надад сэжигтэй санагдаж байна. Арай та хоёр-"

Инбинь "аав!"

Жүнмён "ямар ч байсан энэ миний оюутан бид хоёрын асуудал болохоор чи оролцоод хэрэггүй"

Инбинь "тэгсэн ч гэсэн ааваа. Оюутан та хоёрын асуудал юм бол яахаараа бидний унтсан сөхөгддөг юм? Та надаас болж зүгээр байгаа оюутнаа тэгж боож болохгүй ш дээ" гэхэд

Жүнмён "тэр зүгээр оюутан биш, чамтай чамгүй үргэлж хэл ам таталсан дэггүй золиг, тэгээд ч Ким гэр бүлийн залгамжлагч би тэр гэр бүлд дургүй"

Инбинь "ааваа!"

Жүнмён "өөр яриа байхгүй ээ, дахиж сөхвөл дараа жилийн дүнг нь ч бас урьдчилаад гаргана гэж мэдээрэй" гээд өрөө рүүгээ явчихлаа.

===================

Жунин гэртээ ирсэн ч түүнд хийгээд байх зүйл байсангүй.  Нэг л өдөр түүний  амьдрал асуудлаас их зүйлгүй болсон. Тэр бүх асуудлын төв нь Пак Инбинь байсан. Гэтэл гэнэт л нэг өдөр тэр бүх асуудлаа аваад яваад өглөө.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now