Ep-5 "Тохиролцож чадна"

6.1K 693 34
                                    

Кай нэлээд бухимдсан байсан болохоор хийх юмгүй ч сэтгэлээ онгойлгох гэж нэлээд гадуур тэнэлээ. Тэгээд Сылгиг чөлөөтэй болсон байх гэж бодон цагдаагийн газар ирэхэд байцаалт болон хэргийн тэмдэглэл бүгд дуусан нэг тийш болсон байлаа.

Кай "зүгээр үү? эмнэлэг явах уу? Сун сэтгэл зүйч дээр очих уу?" гэж асуухад

Сылги одоо ч айдас нь арилаагүй бололтой "зүгээр л харимаар байна" гээд хоолой нь сааралтах нь тэр.

Кай түүнд өөрийн хүрмээ нөмөргөөд машиныхаа хаалгыг нээж өгөн "ойлголоо би хүргээд өгье, сургууль дээр аллага гарсан юм чинь аюултай байх ойрын хугацаанд хичээлдээ яваад хэрэггүй интернетээр хичээлээ хийж болно. Эсвэл түр хугацаанд гадаад явж болно. Ямар ч байсан сургууль дээр очих хэрэггүй" гэж санууллаа.

Сылги юм дуугарсангүй зүгээр л дэндүү их айсан байна.

Кай түүнд ямар байгааг гадарлаж байгаа ч юу хэлж яаж тайвшруулахаа мэдэхгүй байв.

Зүгээр л тэр гайтай өдөр яах гэж тэр дарснаас уусан юм бол гэж өөрийгөө хараана.

Жолоо барьж байхдаа дахин дахин Сылги рүү харах боловч тэр нөгөө л нэг айдас дүүрэн харцаараа цонхоор ширтэн явна.

Кайн хувьд алуурчин нь тодорхой энэ аллага Сылгигийн хувьд ямар цочирдмоор зүйл болох нь ойлгомжтой. . .

Кай "сургууль дээр очихгүй гэж амлаач" гэж итгэл муутайхан хэлэхэд

Сылги "Кай яг одоо надад юу ч бодогдохгүй байна. Зүгээр л дараа болъё гуйж байна" гэсээр залхсан мэт бага зэрэг уцаартай хэллээ.

Кай санаа алдаад "ойлголоо, дараа бодоод үзээрэй" гэхэд тэр зүгээр л толгой дохилоо.

Тэднийг Сылгигийн гэрийн гадаа ирэхэд Жинёон хүлээж байв. Түүнийг харсан даруйдаа Сылги машинаас буун шууд л очоод тэвэрлээ.

Кай машинаасаа буух үгүйдээ эргэлзэж байсан ч санаа алдсаар буухад Жинёон Сылгиг аргадаж байгаа бололтой "зүгээр дээ би хамт байна, айх юм юy ч байхгүй, хар дарсан зүүд гэж бодоод л март ойлгосон уу?" гээд л тайвшруулах үгс хэлэн үсийг нь илнэ.

Кай тэднийг харах төдийд дотор нь давчдан гал дүрэлзэх шиг л болж байв. Гэлээ гээд зогсоож чадахгүй өөртөө уур хүрэх шиг.

Жинёон сая нэг Кай руу харан "түүнд анхаарал тавьсанд баярлалаа, одоо би асрах болохоор санаа зоволтгүй дээ андаа" гэж хэлэхэд

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now