Ep-8 "Найз бүсгүй"

5.7K 618 55
                                    

Кай мэдээж гайхсан ч түүнийг орохыг урилаа. Инбинь ч өрөөнөөсөө гараад ирэв.

Бүсгүй Инбинийг харсан даруйдаа толгой бөхийгөөд "хатан тантай дахин уулзах сайхан байна" гэсээр инээмсэглэлээ.

Инбинь "энэ бол цусны чанар шалгах хүн. Түүнийг Сонми гэдэг. Шинэ төвдөө ажиллуулаарай" гэж Кайд хандан хэллээ.

Кай "ойлголоо"

Инбинь "шинэ цусны төв байгаа чи тэндхийг хариуцаж дээд зэргийн чанартай цус авахад болно" гэхэд

Бүсгүй "ойлголоо, гэхдээ хатантаан та үнэхээр энд байх гээд байгаа хэрэг үү? ордон-" гэтэл
Инбинь дуугүй бай гэж сануулах мэт чухал харлаа.Сонми ч ойлгосон бололтой чимээгүй болов.

Инбинь "хоёулаа миний өрөөнд орж ярилцах уу?" гэхэд

Сонми "тэгье ээ" гэсээр Инбинийг даган явлаа.

Кайд тэднийг ярилцах зүйл сонин байсангүй. Үнэндээ хүчээр холбогдсон энэ араатан ч сонин биш зүгээр л заавал хийх ёстой зүйл болохоор л хамт байгаа хэрэг.

==============

Инбиний өрөө:

Инбинь "ордонд яаж байна?"

Сонми "гурван язгууртан гэр бүл таныг суллагдсан гэдэгт итгэхгүй байгаа. Харин эсрэгээсээ үхсэн гэж үзээд байгаа. Мэдээж Ким гэр бүлийн байшинд байхгүй байгаа гэдгийг чинь мэдсэн болохоор үхсэн л гэж бодоод байх шиг байна. Та ядаж нэг удаа ордондоо очихгүй юм уу?"

Инбинь "цаг нь болоогүй ээ, надад амжуулах ажил бий"

Сонми "хэрвээ таныг үхсэн гэж бодоод байх юм бол дараагийн хааныг сонгох гэж хичээнэ"

Инбинь "зүгээр дээ, хичээж л байг. Харин ч сайн хэрэг. Намайг үнэхээр үхчих юм бол хэн хаан ширээний төлөө тэмцэх нь сонирхолтой байна"

Сонми "гэвч таныг анчид хорьсноос хойш таныг үл тоосон бас танд уурласан эгэл биш төрөлтнүүд нэмэгдсэн. Та өөрийн амь насаар дэнчин тавьж анчдыг хамгаалсаар ирсэн. Гэтэл яав анчид таныг хуурч хорьсон биз дээ? хүмүүс ердөө ийм л өчүүхэн. Дахиж тэднийг хамгаалаx хэрэггүй байх гэж бодож байна"

Инбинь хөнгөн санаа алдаад "би хүмүүст хайртай даа эсвэл анчдыг хайрладагтаа хамгаалдаг юм биш. Гэвч энэ ертөнц дээр чинь тэнцвэр гэдэг хамгийн чухал. Сайн зүйл байхын тулд эсрэг талд нь заавал муу зүйл байх ёстой. Үүн шиг хүмүүсийг устгах нь эгэл биш төрөлтнүүдийн мөхөл гэдгийг яагаад хэн ч ойлгодоггүй юм? Хүмүүс хэдий хүчгүй сул дорой боловч эгэл биш төрөлтнүүд бүгд хүнээс гаралтай биш гэж үү? Мэдээж анчдыг нэгийг ч үлдээхгүй хөнөөж болно. Анчид үхвэл эгэл хүмүүс ямар ч хамгаалалтгүй болно гэсэн үг. Эгэл хүмүүс хамгаалалтгүй болох юм бол дэлхий юу болох уу? үхлийн хөндий юу? Яах уу эхний хэдэн жил эгэл биш төрөлтнүүд жаргалд умбах л байх. Гэвч хоол хүнс, хүч чадал, эргэх холбоотой хамгийн чухал зүйлсээр холбогддог энгийн хүмүүс бүрэн уствал яах вэ? эгэл биш төрөлтнүүд өөр хоорондоо тэмцэж нэг нь нөгөөгөө хөнөөсөөр эцэст нь бүгд үгүй болно. Тиймээс л би хатан болсон цагаасаа анчдыг хамгаалсаар ирсэн юм. Тэд мөхөж болохгүй. Бидэнд тэнцвэр хэрэгтэй" гэсээр Сонми руу ширтэнэ.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now