Ep-33 "Одоо өвдөхгүй юу?"

4.8K 717 115
                                    

Инбинь сэргэн шууд дээш бослоо. Гэвч түүний бие хэвтэн үлдсэн байх аж. Тэр үхсэн гэж үү? юу болоод байгааг ойлгохгүй бие рүүгээ орох гэж хичээсэн ч чадсангүй.

Хоосон өрөөнд ганцаараа хэвтэнэ. Өрөөнд цонх байхгүй ч сарны гэрэл тусах мэт бүдэг гэрэл тусна. Бас ганц л гарах хаалгатай.

Сэргэхгүй түүнээс тусдаа үлдсэн бие рүүгээ хорогдон хэд хэдэн удаа хараад хаалгаар гарлаа.

Гэтэл гэртээ ирсэн байв. Аав нь гашуудан уйлах ба ээжийнх нь зүүлтийг атгасаар "чамдаа охиноо сайн харж хамгаална гэж амласан ч чадсангүй, түүнийгээ алдчихлаа. Би үнэхээр ганцаардаж байна. Чамайгаа алдаад охинтойгоо үлдсэн болохоор л амьдарч чадсан. Гэтэл яг одоо түүнийгээ ч бас алдчихлаа. Чи минь охинтойгоо уулзсан биз дээ? та хоёр хамт байгаа тийм үү?" гэсээр цурхиран уйлах аавыгаа хараад

Инбиний нүдэнд нулимс цийлгэнэн "ааваа би энд, таны дэргэд байна" гэж хэлэн аавыг барьж авах гэсэн ч тэр зүгээр л нэвтлээд байв. Хэдий чанга орилсон ч аав нь түүнийг сонссонгүй.

Бухимдсан даа яахаа мэдэхгүй бачуурсаар гэрээсээ гаран гүйлээ. Найзуудыгаа Жунины олж уулзаж чадвал ядаж нэг нь ч гэсэн түүний байгааг мэдрэх болов уу гэж найдсандаа шууд сургууль руу гүйлээ.

Сургууль хуучин шигээ олон оюутан холхин явна. Инбинь ийш тийш гүйн хайж явсаар Кайг найзуудтай нь олж чадлаа.

Инбинь "Кай би энд байна, хайрт минь намайг харж байна уу? би энд байна" гэсээр урд нь зогсон хоолой нь зангиран хэлэхэд

Кай инээмсэглэн "хайраа" гэх нь тэр.

Инбинь уйлан "тийм ээ чи минь харж байгаа тийм үү? чи намайг мэдэрч байгаа" гэсээр баярлах зуур хэн нэгэн түүнийг нэвтлэн гарч Кайн хүзүүгээр тэврэн үнслээ.

Бүсгүй эргэж харахад энэ Сылги байсан юм.

Инбинь "энэ чинь юу болоод байна аа?" гэсээр уйлан тэднийг харна.

Кай "хичээл эхлэх гээд байхад дахиад л унтчихсан уу?" гэж өхөөрдсөн янзтай хэлээд Сылги рүү ширтэнэ.

Инбинь бачууран "КИМ ЖУНИН БИ ЭНД БАЙНА??? ЧИ НАМАЙГ МАРТЧИХСАН ЮМ УУ?" гэж орилно.

Сылгиг найз нь дуудаад явчихлаа.

Түүнийг явсны дараа Бэкхён "чи Инбинийг мартахаар шийдээ юу?"

Кай "тийм ээ, тэр үхчихсэн шүү дээ" гэх нь тэр.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now