Ep-14 "Охин"

5.4K 720 101
                                    

Кай "а-айн?" гэсээр том харахад

Инбинь хошуу нь унжсан чигтээ "тэр өрөө чинь том бас би ганцаараа унтахаас айгаад байна" гэсээр хуруугаараа оролдон доош харан зогсоно.

Кай сая л нойр нь сэргэж бас юу болоод байгааг ойлгосон болохоор "з-за тэгвэл хамт унт даа" гэсээр Инбинь рүү ширтэнэ.

Инбиний нүүрэнд Кайн хэзээ ч харж байгаагүй эгдүүтэй инээмсэглэл тодрох ба "за, ээж байхгүй юм чинь хоёулаа хамт унтаж болно ш дээ, тийм ээ ааваа. Тэгээд ч та надаас илүү аймхай биз дээ? би ганцаараа унтаж байхад та дандаа ээжийн өвөрт унтдаг юм чинь" гэж малийсаар Кайн хөнжилд орж хэвтлээ.

Кай нэлээдгүй шоконд орсон харагдах ч хэрдээ л хичээж байгаа бололтой "за м-м-миний охин унт даа" гэж хэлэхэд

Инбинь "за ааваа, та ч гэсэн сайхан амраарай" гэсээр Кайн энгэрт нүүрээ наан төд удалгүй нам унтаад өгөв.

Кай эхлээд хамаг бие нь хөшсөн мэт хөдөлж чадахгүй эвгүй байсан ч аажмаар Инбиньд дасав бололтой бага зэрэг санаа алдан биеэ сулласаар Инбинийг зөрүүлж тэврээд унтаад өгөв.

Кайг өглөө унтаж байтал "аав аав" гэх Инбиний дуу гаран түүнийг сэгсэрнэ.

Кай нойрмоглон "яасан бэ Инбинь" гэхэд

Инбинь юу ч болоогүй мэт малийсаар "өглөө болчихсон байна. Та надтай хамт тоглоно гэсэн биз дээ?" гэсээр түүний нүд дэггүй харцаар гэрэлтэнэ.

Кай эвшээсээр арай гэж босон "яаж тоглох юм?" гэхэд

Инбинь "би өнөөдөр гэрээ бүрэн шалгасан. Манайд тоглоом гэх юм нэг ч алга тэгээд яах болж байна ааваа" гэсээр их л чухал зүйл ярьж байгаа мэт Кай руу харна.

Кай "ойлголоо тэгвэл а-аав нь дараа зөндөө олон тоглоом аваад өгье" гэж нэлээд эвгүй байгаа бололтой гацсаар хэлэхэд

Инбинь зальтай инээмсэглэл тодруулан "ямар тоглоом?" гэж асуулаа.

Кай "чи ямар тоглоом авахуулмаар байна?"

Инбинь "ммм. . . барби гоё гүнжтэйг"

Кай "ойлголоо, дараа нь заавал авч өгнө тийм болохоор одоо өөр зүйл хийчих за юу" гэхэд

Инбинь "за за, тэгвэл зурагт үзэх үү?"

Кай "тэг дээ" гэсээр зурагт асаан хүүхэлдэйн киноны суваг дээр тавьд өглөө.

Инбинь их л нухацтай үзэн сууна. Кай ч нойрмоглоод эргээд унтаад өглөө.

Кайн  нойр ханасан болохоор эргээд сэрлээ. Гэтэл Инбинь одоо ч зурагт руу орчих шахан хүүхэлдэй үзэн сууна. Хүн араатангүй айлгадаг аймшигт шөнийн хатан ингээд сууж байна гэхээр итгэмээргүй ч юм шиг. Инбинийг араас нь ажиглах зуураа олон зүйлийг эргэцүүлэн бодлоо.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now