Ep-23 "Итгэсэнд баярлалаа"

5.7K 708 74
                                    

Кай "одоо болно доо, чи хүртэл ядарлаа" гэсээр утсаа далд хийлээ.

Инбинь "гэхдээ тайлбарлаж өгөөгүй гурван сэдэв үлдсэн шүү дээ" гэхэд

Кай инээмсэглэн Инбиний үсийг илээд "хамаагүй ээ, давтмааргүй байна"

Инбинь "давтахгүй бол дахиад л муу авна даа, олон удаа муу аваад байвал аав уурлаад дүн засахаа болих байх" гэж бага зэрэг санаа зовсон янзтай хэлэхэд

Кай тайвнаар "зүгээр дээ, дахиад уначих юм бол энд илүү удаан байж болох байх. Тэгээд ч багш яаж ч уурласан би зөрүүдэлж чадна" гэхэд

Инбинь инээмсэглэн "ойлголоо, гэхдээ одоо шөнө болж байна. Бид дэндүү удаан суусан байна. Чи хүн болохоор унтаж амрах ёстой"

Кай "мэднэ ээ, би удахгүй унтана"

Инбинь уруулаа бага зэрэг хазан "тэгвэл магадгүй миний орон дээр унтаж болох юм. Надад унтах шаардлага байхгүй. Чи тэнд унтвал илүү дээр амрах байх"

Кай "аав чинь зөвшөөрнө гэж үү?"

Инбинь "би асуугаад ирье"

Кай "тэг дээ" гэсээр гараас нь атгалаа.

Инбинь толгой дохин дээш босоод өрөөнөөс гарахад Кай санаа алдан хойш налав.

"Ким Жунин чи юу л хийгээд байна даа, бодож байсан бүхнээ өөрчлөөд, хийнэ гэж бодоогүй зүйлээ өөрийн мэдэлгүй хийгээд нэг л мэдэхэд өөрчлөгдсөн байна. Үзэл бодол зүрх сэтгэл бүх зүйл чинь" гэж өөртэйгөө ярьсаар нүдээ анилаа.

==================

Инбинь аавынхаа өрөөний хаалгыг тогшин дотогш ороход аав нь түүнийг ч анзаарсангүй юм бодсон янзтай ээжийнх нь өгсөн бөгжийг эргүүлж тойруулан харна.

Инбинь  аавынхаа өрөөний хаалгыг тогшин дотогш ороход аав нь түүнийг ч  анзаарсангүй юм бодсон янзтай ээжийнх нь өгсөн бөгжийг эргүүлж тойруулан  харна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ээжтэй нь хамааралтай зүйлсийг ширтэх бүрдээ сэтгэл санаа нь ямар нэг зүйлд дэндүү их санаа зовсон байдаг гэдгийг Инбинь хэлүүлэхгүй мэднэ.

Тийм дээ ч үг дуугарах үгүйдээ эргэлзэж байснаа "юу хийж байгаа юм?" гэсэн энгийн асуултаар яриагаа эхлүүллээ.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now