Ep-13 "Шинэ чадвар"

5.3K 712 103
                                    

Инбинь "Кай. . .чи яаж?" гэсээр түүн рүү харахад

Кай "зүгээр дээ одоо айх зүйлгүй би энд байна" гэж маш тайвнаар хэллээ.

Инбинь босох гэж хүчлэн дээш зүтгэх боловч босож чадахгүй байв.

Кай юм хэлсэнгүй түүнийг хоёр гар дээрээ өргөн хуучин үйлдвэрээс гарч байлаа. Инбинь түүний гарт тэврүүлсэн байхдаа ард үлдэх балгасыг бас хаа сайгүй үхсэн Цикотусын хэдэн зуун цогцсыг харж байлаа.

Инбинь "яаж?. . .чи яаж тэднийг бүгдийг нь устгасан юм?" гэж асуухад

Кай урагш харан алхсан чигтээ "би өөрийнхөө шинэ чадварыг нээсэн тэгээд л" гэв.

Инбинь "ямар чадвар?"

Кай "би чиний цусыг шидтэний цустай холиод уучихсан" гэх нь тэр.

Инбинь хөмсөг зангидан "юу? тэгээд чи зүгээр юм уу? бас яаж. . .биш ээ яагаад тэгж байгаа юм? эгэл бус төрөлтний цус тоглоом гэж бодоо юу? тэдний цус ямар хүчтэйг мэдэх үү?" гэж асуухад

Кай Инбинь рүү харан "тийм ээ мэднэ. Гэхдээ энэ санаандгүй болсон юм. Би чамайг хайгаад олохгүй байсан болохоор шид хэрэглэх гээд шидтэний цуснаас уусан. Гэтэл шидтэний цус тийм өтгөн бас ямар ч амтгүй байдаг гэж мэдээгүй юм. Шидтэний цуснаас долоосон ч гарахгүй байх шиг байсан. Тэгээд л би яараад байсан болохоор чиний цуснаас уучихсан. Гэтэл бие өмнө нь хувирч байснаас өөр байсан. Би чиний хүчийг шидтэний хүчтэй хоёулантай нь хэрэглэж чадаж байсан. Тэгээд л Цикотусыг бүгдийг нь устгаж чадсан юм" гэв.

Инбинь урьд өмнө нь хэзээ ч ийм зүйл сонсож байгаагүй болохоор үнэхээр гайхширсан харагдах ба одоо ч итгэж чадахгүй байгаа бололтой Кай руу цоо ширтэнэ.

Инбинь "биед чинь ямар нэг сөрөг нөлөө илрээгүй юу?"

Кай үл ялиг инээмсэглээд "мэдэхгүй юм даа, одоохондоо ямар ч үхлийн шинж тэмдэг илрээгүй л байна. Бие минь цоо эрүүл байна" гэсээр Инбинь рүү харахад нүдний өнгө нь энгийн хүн шиг харагдах боловч хааяа өөр өнгөөр туяа татна.

Инбинь ч бас үүнээс цааш асуугаад байх тэнхэл байсангүй. Ер нь асууж шалгаасан ч ямар ч ялгаагүй байх. Инбинь ч тэр бусад эгэл биш төрөлтнүүд ч тэр . . .үгүй ээ ер нь хэн ч байсан ийм шилжилт хийж байгаа анчин хэзээ ч харж байгаагүй.

Энэ бол Анчдын түүхэн дэх цоо шинэ хуудас гэж хэлж болно.

Кай Инбинийг машиндаа суулгаад гэрийн зүг хөдөллөө.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now