EP-10 "Бэлтгэлтэй ирсэн"

5K 643 57
                                    

Кайг ийн хэлэхэд Инбинь муухан инээмсэглээд "итгэлтэй байна уу? би зогсож чадахгүй бол чи яах вэ?" гэж асуухад

Кай хөмсгөө үл ялиг зангидан сүрхий харснаа "зүгээр дээ, тэр зэргийн зүйлийг хянаж чадна гэж бодож байна. Үгүй бол чи тэр олон араатнаас хатан хаан нь болохгүй байсан байх. Чамд давуу талууд байдаг болоод л хатан хаан болсон гэж бодож байна" гэж итгэлтэйгээр хэллээ.

Инбиний нүдний өнгө урсах цус хоёр нь нэгэн ижил харагдах боловч түүний нүд цаана аа нэг ядарч сульдсан байгааг илтгэх мэт бараг л анилдан Кай руу ширтэнэ.

Кай түүнийг харах бүрдээ зүгээр мэт тайван царай гаргах боловч хэдий эгэл биш нэгэн ч гэлээ эмэгтэй хүн ингэж ноцтой гэмтэж шархтсан байгааг харах нь түүний сэтгэлийг багагүй эмзэглүүлж байсан юм.

Инбинь "тэгвэл жоохон уулаа" гэсээр дээш өндийх гэж хичээхэд Кай түүнийг өргөн дээш суулгаж өгөв.

Кай "хаанаас хазах юм? би цус сорогч болох уу?" гэж бага зэрэг болгоомжлох мэт асуухад

Инбинь үл ялиг инээвхийлээд "мэдээж би хазвал чи цус сорогч болно. Харин чи хүсэхгүй байгаа тийм үү? би зүгээр л цус авна" гэж хэлээд Кайн унтлагын цамцны товчийг ганц татаад л тасдаад хаячихлаа.

Түүний энгэр задгай болоход Инбинь "ганцхан удаа өвдөнө" гэж хэлээд түүний нэг мөрийг ил гарган хумсаараа хатгаж орхилоо.

Энэ нь маш их өвдсөн гэдгийг хэлэх нь зөв. Яг л хэдэн мянган зүүгээр зэрэг шивүүлсэн мэт. Хүчтэй бөгөөд содон өвдөлт.

Кай бага зэрэг ярвайсаар мөр рүүгээ харахад хумсаар хатгасан газраас бага зэрэг цус шүүрнэ. Инбинь түүн рүү харахад Кай зүгээр л толгой дохилоо.

Инбиний уруул аажмаар ойртон цусанд хүрээд төд удалгүй хүчтэй сорон ууж эхлэв.
Түүний биеэс огцом хурдтай гарах цусны эргэлт Кайг хангалттай манаргаж байлаа. Нүд нь бага зэрэг бүрэлзэн толгой нь дүүрэx шиг хачин мэдрэмж төрнө.

Гэтэл Инбинь хүч орсон мэт хөдөлж чадахгүй байсан атлаа Кай хүчтэй түлхэн орон дээр хэвтүүлээд өөрөө дээр нь хэвтэн цусыг шуналтай аргагүй ууна.

Кайн бие хангалттай тавгүйтэж байсан ч Инбинийг зогсоох гэж яарсангүй. Түүний нүд харанхуйлан чихэнд сонсогдох зүйл нь холдож эхлэхэд Инбинь түүнээс холдлоо.

Инбинь яг л усанд байж байгаад агаар амьсгалж байгаа хүн шиг л уртаар амьсгаа аван "хамаагүй дээрдлээ, чамд үнэхээр их баярлалаа" гэсээр Кай-н дэргэд хэвтлээ.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now