Ep-15 "Жирэмсэн"

5.8K 681 116
                                    

"АААА ЧИ ХЭН БЭ? БИД УНТЧИХСАН ЮМ УУ?" гэж орилох Инбиний дуугаар Кай цочин сэрлээ.

Кай бага зэрэг нойрмог байсан ч сэрсэн даруйдаа л юу болоод байгааг ойлгосон юм.

Кай "т-тийм биш ээ, чи эхлээд тайвшрах хэрэгтэй" гэж хэлэхэд

Инбинь хөнжлөө дээш өргөн энгэрээ дараад "яаж тайвшрах болж байна. Гэнэт сэрсэн чинь танихгүй залуутай нүцгэн унтаж байна" гэсээр нүүрэнд нь сандарсан магадгүй бага зэрэг айсан төрх илэрнэ.

Кай ч бас яаж учрыг нь олохоо үл мэднэ. Өчигдөр хамаагүй амар байсан бололтой. Инбиний аав тэгээд л бүх зүйл ойлгомжтой байсан. Гэтэл одоо тэд танихгүй хүмүүс болчихсон байна. Бас нэг оронд нүцгэн сэрсэн болохоор энд болсон зүйлсийг Инбинь яаж зөвөөр тайлбарлаж бас яаж гэрээсээ гаргаад явуулчихгүй авч үлдэх вэ гэдгийг тэрхэн зуур бодоод амжсан ч толгойд нь олихтой санаа олдсонгүй.

Кай "надаас айх хэрэггүй дээ, юуны өмнө чи намайг санахгүй байгаа болохоор би өөрийгөө танилцуулъя. Намайг Ким Жунин гэдэг хүсвэл Кай гэж дуудаж болно" гэхэд

Инбинь одоо ч Кай руу хачин харах ба "т-тийм байж тэгээд өчигдөр бид нөгөө юуг?"

Кай "чи аль хүртэл санаж байна? юу ч санахгүй байгаа хэрэг үү? өөрийнхөө тухай эсвэл өнгөрсөн өдрүүдийн тухай санаж байгаа зүйлээ яриач" гэхэд

Инбинь айдастай нүдээ эргэлдүүлсээр "би ямар галзуурсан биш дээ мэдээж өөрийгөө мэдэж байна. Пак Инбинь бас сая сэрэх хүртлээ би найзтайгаа байр түрээсэлдэг энгийн нэг оюутан бүсгүй байсан. Гэтэл гэнэт л чиний оронд нүцгэн сэрлээ. Бас би өчигдөр юу болсон тухай юу ч санахгүй байна" гэв.

Кай одоо л бага зэрэг багцаатай болсон болохоор санаа амран яриагаа эхлэв.

"найз гэж Сонми юу?" гэж болгоомжтой асуухад

Инбинь "тийм ээ, чи Сонмиг таньдаг хэрэг үү?" гэж гайхсан янзтай асуулаа.

Кай "тийм ээ таньдаг. Ер нь бол чамайг яагаад энд байгаа болон бид нүцгэн сэрсэн талаар тайлбарлаж өгье. Үнэндээ бидний дунд юу ч болоогүй" гэхэд

Инбинь "үнэхээр үү?" гэж байгаа мэт огт итгээгүй царайтай Кай руу харна.

Кай ч ойлгосон бололтой "бид үнэхээр унтсан бол ганц чи нүцгэн сэрэхгүй шүү дээ, би ч бас нүцгэн байх байсан. Тэгээд нөгөө юу ойлгож байгаа биз дээ. . . нөгөө бэлгэвч энэ тэрээс эхлээд л ул мөр их үлдэнэ шүү дээ. Чи итгэхгүй бол босоод сайн хар л даа. Бид зүгээр л нэг оронд унтчихсан юм. Түүнээс биш юу ч болоогүй" гэж тайлбарлахад

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now