77 5 11
                                    

"Үг дуугүй нүд рүү минь хар!
Үнэндээ тэнд л чи байгаа.

Чи байгаа
Нүдэн дотор минь бас
Чиний хэлэхээр зэхсэн
Сүүлчийн үг байгаа"

"Хөөе охион" гэсээр миний хойноос хэн нэгэн татахад би гайхан эргэж харлаа. Өндөр царайлаг залуу байх аж. Жижиг давхраатай хэр нь урт, том нүдтэй, өндөр хамар нь яг л уран барималых мэт төгс байхаас гадна түүний V хэлбэртэй эрүү нь түүнийг яг л эмэгтэйчүүдийн мөрөөдлийн залуугаа төсөөлж зурсан зургаас гарч ирсэн мэт л төгс харагдана.

"Чи юмаа мартчихлаа" гээд түрийвчийг минь өгнө. Түүний хоолой ч мөн гүн бөгөөд сэтгэл татам юм. Би талархсанаа илэрхийлээд авах гэтэл тэр гараа дээшээ сунгаад "Нэрээ хэлбэл өгье"

"Дахиж чамтай таарахгүй болохоор миний нэр чамд хэрэггүй л болов уу. Одоо өгчихгүй юу" яагаад ч юм түүнд жоохон хатуу хандчихлаа.
"Тэгвэл би чамд ороолтыг чинь яаж буцааж өгөх юм бэ?" гэж тэрбээр хэлээд хэсэг над руу харснаа "Чи шинэ жилийн өдөр надад ороолтоо өгсөн охин мөн биз дээ?" гэхэд нь би гайхширч орхив.

Хэсэг бодолд ороод "Аан чи чинь ноён уйтгар гуниг байх шив" гээд золтой л инээчихсэнгүй. Яг түүнийг үг хэлэх гэж байтал
"Анна" гэсээр Люкас хүрээд ирэв.
"Анна гэдэг байхнээ" гэж тэр залуу амандаа бувтнаад "Намайг Крис гэдэг" гээд түрийвчийг минь буцааж өглөө.

"Аннагийн бичвэр"

Энэ дэвтрийг би мэдрэмж бүрээ үг болгож түүнд хүргэх гэж бичиж эхэлж буйгаа хэлэх хэрэгтэй болов уу. Харин дэвтрийг тагтаа гэж нэрлэсэн. Учрыг дараа дурдана гэж найдъя.

Яг юунаас эхэлдэг юм билээ гэж тээнэгэлзэж байгаа ч өөрөөсөө эхлэсэн нь дээр бололтой. Намайг Анна гэдэг. Өөрийн гэсэн том ертөнцтэй, хувийн орон зайд минь хэн нэгэн амархан ороод амархан гарч чадахгүй. Тийм ч болохоор би нэг их найзтай байдаггүй. Хайртай хүмүүс минь л надтай хүссэнээрээ харьцаж болно. Саяхныг хүртэл энд 3 хүн байсан бол одоо 4 болжээ.
Шинэ жилийн үдэш. Будран орох цасан ширхэгт баясах хүмүүс, баяр тэмдэглэхийг хүссэн хүмүүс, баяр жаргалдаа бялууран өөрөөсөө өөр хэн нэгнийг анхаарахаа больсон хүмүүс. Харин тэр дунд нэг л хүн үл хөдлөн сууна. Хэр удаан тэнд сууснаа тэр өөрөө ч мэдэхгүй байгаа бололтой газар ширтэн суусаар л... Энэ үед би ихэр ах Люкасдаа бэлэглэх гэж байсан ороолтыг түүнд өгөхөд тэр намайг гөлрөөд байсан нь дэндүү тухгүй санагдуулаад байсан тул би явчихсан юм. Заримдаа надаас иймэрхүү үйлдэл гарахад би өөрөө ч их гайхдаг шүү. Нэг бол би маш өгөөмөр эсвэл тэр өөртөө татах увдистай байсан байх. Харин дараа нь тэр миний түрийвчийг олж бид дахин уулзсан. Тэр мөчөөс эхлээд тэр миний амьдралд бага багаар орж ирсээр дахин гараагүй.

【Т а г т а а】Where stories live. Discover now