"Шувуу тэнгэрт мөрөө үлдээдэггүй шиг
Загас усанд галбираа орхидоггүй шиг
Чи миний дотуур ороод л гараад явчихлаа"Хаврын эхэн саруудын дулаахан өдрүүд өнгө баяр баяслыг мэдрүүлнэ. Номын санд бид өөд өөдөөсөө харан сууж хичээлээ хийнэ. Харин би яагаад ч юм түүнийг сонирхолтой кино үзэж байгаа мэт нүд салгалгүй харсаар л байв.
"Миний тоорой хичээлээ хийхгүй бол овоороод дараа нь шургаж унамаар их хичээлтэй болчихов доо. Би чамайг яахав ойлгож байна л даа, ийм царайлаг найз залуутай хүн одоо харахгүй гээд яах вэ дээ" гээд над руу огт харалгүй, хичээлээ хийнгээ хэлэв.
"Чи тэгээд ойлгож байгаа юм бол хүний урманд над руу харчихаач. Худлаа үнэд ороод боль зүгээр" гээд дэвтэр ном луугаа харахад
"Бүх л амьдралынхаа турш чиний мангар царайг харна гээд бодчихсон болохоор одоо ч болов харахгүй ээ. Ингэж бодсон ч ер чадахгүй юм байна аа, муу жижигхэн амьтан" гээд миний толгойг иллээ.
Хичээлээ хийж дуусгачихаад өлсөөд байсан тул бид ойрхон зоогийн газар оров. Тэгээд хоолоо идэж байхад
"За, алив амаа ангайгаарай. Онгоц ирж байна шүү" гэж ирээд л хоол халбагадаж өгнө. Би зөрүүлээд халбагадаж өгөөд их л жаргалтай идэж байхад тэр гэнэт
"Тоорой чинь яана даа улам бондгор болоод байх юм"
"За, болиод өгөөрэй чи муу өөрөө хүн хооллоод бондойлгоод байгаа юм байж! Дургүй хүргээд байгаарай" гэхэд Крис айлгүйтээд л инээгээд байхаар нь яасныг нь асуутал
"Чи өөрийгөө идэж байхдаа ямар хөөрхөн харагдадгаа мэдэх үү? Аа, би чамд улам л дурлаад байх юм"
"Юу вэ? Гэнэт хүн ичээгээд л"
"Бондгор болоход битгий санаа зов оо. Харин ч тэвэр дүүрэн хөөрхөн шүү дээ" гэхэд нь яагаад ч юм баярлаж билээ. Учир нь миний амьдралд намайг яг л байгаагаар минь хүлээж авдаг мөрөөдлийн минь залуу гараад ирчихсэн байв.
Түүний хичээл дэндүү их байсан тул бид тухтай ч уулзаж чадахгүй байх үед утаснаасаа салахгүй. Түүнээс ирэх мессэж бүрийг цаг мөч алдалгүй унших гэж л тэр шүү дээ.
24 May 2015
Kris"Нэг юмнаас бусад зүйлс тун зүгээр байна шүү."

YOU ARE READING
【Т а г т а а】
FanficТэнгэрээр дүүрэн од байтал ажиггүй одсон тэр ганц одыг л үзэх сэн гэх хүсэл төрнө. Тэрхүү огт мэдэхгүй, урьд өмнө үзэж хараа ч үгүй, жижигхэн одыг дахиж гэрэлтэхийн төдийд л хамаг бүхэн сайн сайхан болчих юм шиг жигтэй сонин хачин бодол төрж байжээ...