"Хүсвэл чинь би үзэг болъё.
Хүзүүнээс минь бариад шүлэг бичээрэй.
Бэх нь дуусдаггүй, үргэлж хайрын дуу зохиодог
Бөх сайхан үзэг болъё"Би түүнд өдөр бүр шинээр дахин дахин дурладаг гэх мэтийн гоёмсог чамин үг мэдэхгүй. Магадгүй би ийм үг хэлдэггүй болохоор л тэр намайг огт ойлгодоггүй байсан байх л даа. Гэхдээ заримдаа хүмүүс хайрыг үгээр биш үйлдлээр илэрхийлдэг гэж ярьдаг шүү дээ. Харин миний хувьд аль аль нь л байсан юм шиг санагдаж байна. Үгээр илэрхийлж болохгүй харц, үгээр хэлээд бус ганц тэврэлтэнд л тайвшрах сэтгэл, хоолой дээр гарахгүй үг нулимс болон урсах нулимс ч гэж байна. Тэглээ гээд үг хүчгүй юм биш ээ, үг дэндүү хүчтэй. Заримдаа хүмүүс ганц худал цуу яриа сонсоод л түүндээ итгэчихдэг. Аргагүй шүү дээ, хүмүүс ямар бүгд л далдыг харж үнэн зөвөөр мэддэг биш. Учрыг нь хэлж л өгөхгүй бол буруу ойлгогдох нөхцөл байдал бидний амьдралд дэндүү их тохиолддог. Бид бие биенийхээ бодлыг уншиж чадахгүй. Чи л хэлэхгүй бол би чамайг урьд шөнө надаас болж уйлсныг яаж мэдэх билээ?
~~~
Оюутнууд бид чинь тэгээд л 14 хоногт өгсөн бие даалтыг хураалгахын өмнөх өдрөө хамтдаа сууж байгаад л хийж байна даа. Бүгд л дор дороо суугаад бие даалтаа хийж байв. Мэдээж би Кристэй суугаад л бодож байгаа ч түүний оюун ухаан өөр хэсэгт яваад байх шиг. Юу ч гэмээр юм, тэр утсаа оролдоод үе үе инээмсэглээд байгаа нь надад жоохон таагүй л байна.
"Хэн юм?"
"Миа л байна" гээд тэр юу ч болоогүй юм шиг хэлнэ.
"Чиний эмэгтэй найз уу? Та хоёр ч их дотно юм аа"
"Тийм ээ, тэр надад хэцүү байхад хамт байдаг байсан сайн найз минь. Гэхдээ яаж Тим та хоёрыг гүйцэх вэ дээ"
"Одоо мартчихаж болохгүй юм уу? Бид хоёр зүгээр л кино үзсэн"
"Тийм ээ, зүгээр л кино" гээд тэр нэг л янзгүй болоод урдахаа хийж эхэллээ.
Тим... Би түүнтэй явсандаа харамсдаг ч гэлээ, бидний дунд юу ч болоогүй. Яагаад ч юм би түүний талаар Крисд хэлэх ёсгүй байсан юм. Гэхдээ нэг юм олж мэдсэн нь Крис их хартай бөгөөд өөрийг нь шархлуулсан зүйлийг дандаа л надад сануулж байдаг. Дэндүү эрх зантай хүн. Гэсэн ч тэр яаж ч ааш гаргасан намайг өөртөө татахаа зогсоож чадахгүй.
Тим бид хоёрын хувьд анхнаасаа л найзалдаг байсан найз маань, бид хоёрын сонирхол ижилхэн болохоор яриа их нийлдэг, заримдаа ижилхэн хувцас гутал өмсөөд ирчих тохиолдол их гардаг болохоор хүмүүс биднийг үерхдэг гэж хүртэл ярьж байсан удаа бий. Бусадтай үргэлж ижил тэгш ханддаг байсан ч би түүнийг жоохон сонирхдог байсан. Энэ миний хүмүүстэй ойр байдаггүйн л гай байх. Хүмүүс гэнэт надтай жоохон дотно болох эсвэл яриа өдөхөөр би догдлоод эсвэл сайн болчих гээд байдаг талтай.

YOU ARE READING
【Т а г т а а】
FanficТэнгэрээр дүүрэн од байтал ажиггүй одсон тэр ганц одыг л үзэх сэн гэх хүсэл төрнө. Тэрхүү огт мэдэхгүй, урьд өмнө үзэж хараа ч үгүй, жижигхэн одыг дахиж гэрэлтэхийн төдийд л хамаг бүхэн сайн сайхан болчих юм шиг жигтэй сонин хачин бодол төрж байжээ...