"Надад алдахаас айдаг хүн бий. Нисч яваа нүүдлийн шувуудад өгөөд явуулчихаж боломгүй, хийсэх мэт цаг хугацаанд мартаад өнгөрүүлчихэж боломгүй тийм сайхан хүн. Түүнд миний зүрх сэтгэл бий.
Нэгэн цагт тэрээр сэмээрхэн гэтэж ирээд хэлэлгүй зүрх сэтгэлийг минь хулгайлчихсан. "
Бидний хоорондоо өрнүүлдэг яриа яагаад ч юм маргаанаар дуусах гээд байдаг болж, хамт байхдаа чимээгүй алхахыг илүүд үздэг болсон үе. Чимээгүй алхах нь надад заримдаа ял шиг санагддаг байж билээ. Хэдий энэ чимээгүй байдал надад таалагдах ч заавал юм ярих ёстой гэх тэр бодол намайг тарчлаадаг байв. Ярих зүйлээ мэдэхгүйгээс болж нэг л гаслантай бөөн хуралдсан мах түүнтэй алхаад байх шиг.
Гараа харлаа. Зунжин зөөлөн булбарай байсан гар минь намрын хүйтэн салхинд цохигдон хатаж хуурайшаад хагарчихаж. Удаан ч харж чадахгүй гараа халаасандаа хийх гэтэл Крис гарыг минь атгаад өөрийн халаасандаа хийж орхив. Би гайхан харвал
"Эмэгтэй хүний гар зөөлөн байх ёстой шүү дээ. Гэтэл чиний гар..." хэмээн Крис хэлээд нэг санаа алдлаа. Дахиад л бидний дунд эгэл бус тэр чимээгүй нөмрөн авна. Ийн чимээгүйн дунд чи минь юу боддог бол? Түүний энэ юу ч өгүүлээгүй хоосон харцанд би хэчнээн дургүй гээч. Яг л юу ч үгүй орь ганцаар үлдсэн хүний гунигт нүд шиг. Гар минь түүний халаасанд бага ч гэсэн дулаацаж байхад бид аль хэдийн гэрийн минь ойролцоо иржээ.
"Хэсэг суумаар байна уу? Эсвэл би явлаа" гэж эгээ л хөндий хоолойгоороо хэлэхэд нь би гараас нь татахад тэр гайхсан харцаар намайг ширтэнэ.
"Чамд хэд хэдэн зүйл хэлэх гэсэн юм" гэсээр татаад бидний эвлэрдэг савлуурын хажууд байдаг сандал дээр суулаа. Дахиад л чимээгүй ноёлон авахад би бага зэрэг тэвдэнэ. Тэгээд нэг санаа алдаад
"Яагаад ч юм чамаас олон зүйл хүсэж байна. Надад юу ч бодолгүй хэлдэг хатуу үгнүүд чинь таалагддаггүй. Чиний юу ч хэлэхгүй байгаа занд чинь бүр дургүй. Хэлэхгүй болохоор чинь би яг л нэг тийм хэрэггүй хүн шиг санагдаад байж ядаад байдаг юм" гэхтэй минь зэрэгцэж хоолой зангиран нулимс асгараад эхэллээ. Би уйлъя гэж бодоогүй байсан юмсан...
Хачирхалтай нь энэ бүгдийг чимээгүй сонсож суусан тэр гэнэтхэн өхөөрдөм инээмсэглэл тодруулаад намайг энгэртээ наан тэврээд "Мммм, би чинь тэнэг шүү дээ" хэмээн эелдэг хэрнээ эрхлүүлсэн өнгөөр хэлэхэд нь миний сэтгэл амарч, дотор зурж байсан хамаг өөдгүй бодлууд хамхуул мэт хийсэн алга болж нүдээ аниад, түүний үнэрийг шунаглан цээжээ дүүргэж орхилоо. Ийм л мөчид юу юунаас илүү дуртай. Эвлэрч байгаа болохоор, жижиг сажиг асуудлууд үгүй болж байгаа болохоор, сэтгэлээ нээн хэлсэн болохоор...
YOU ARE READING
【Т а г т а а】
FanfictionТэнгэрээр дүүрэн од байтал ажиггүй одсон тэр ганц одыг л үзэх сэн гэх хүсэл төрнө. Тэрхүү огт мэдэхгүй, урьд өмнө үзэж хараа ч үгүй, жижигхэн одыг дахиж гэрэлтэхийн төдийд л хамаг бүхэн сайн сайхан болчих юм шиг жигтэй сонин хачин бодол төрж байжээ...