"Үглээ бяцхан охин шиг өвөр дээр чинь суугаад
Үлгэр шиг бага насаа эргэж нэг үзнэм.
Үхэлд булаалгасан аавынхаа хайрыг нэг амснам
Үнсэлт бүрийн чинь тоогоор хэн нэгнийг уучилнам"Хавар айлчлан иржээ. Зүрх сэтгэл минь ч хүйтэн мөс цаснаасаа салж шинэхэн хаврыг угтан байна. Ямар гээч үзэсгэлэнтэй, миний мэдэхгүй цэцэгс ургах бол?
"Хөөрхөн охин минь дугаараа өгөөч"
"Юу вэ? Мангар амьтан чинь"
"Ийм царайлаг мангар амьтан гэж байхаа? Ингэхэд Люкас чиний ихэр байж чамтай барагтаа л хамт явж үзэгдэхгүй юм?" гэж Крис тээнэгэлзэн асуувал
"Хэд хэдэн шалтаг бий л дээ. Өөр мэргэжлээр сурдаг болохоор. Өөр кампусд хичээллэдэг бас олон найзтай болохоор тэдэнтэйгээ явж охидуудыг уярааж хайлуулаад явж байдаг юм. Тэгээд ч яадаж би хичээл дээрээ тэр үглээ амьтнаас хол байж болно биз дээ?"
"Яагаад ийм хоёр эсрэг тэсрэг хүмүүс ихэр байдаг байна. Тэр их догь харин чи" гээд толгойгоо сэгсрэв.
"Үхмээр байгаа юм уу?" гээд аль болох ууртай царай гарган хэлэхэд тэр инээсээр миний хацрыг нэг гараараа шахаад хацар дээр үнсчихэв. Миний нүд байдгаараа том болоход
"Өхөөрдөм харагдаад. За, явахгүй бол болохгүй нь. Орой D кампусд хүрч ирээрэй. Кино үзнэ гэдгээ мартаагүй биз дээ"
"Тийм ээ, би зөнөчихөөгүй байна" тэр дахин наашаа харж инээчихээд хичээл рүүгээ гүйчихэв. Тогтсон уламжлал аятай, намайг орох ангийн минь үүдэнд хүргэж өгөөд өөрөө хичээл рүүгээ гүйсээр явна.
Өнөөдөр харин өөр. Анх удаа түүнтэй кино үзэх гэж байгаа. Тэр тусмаа миний үзэхийг хүссэн киног. Нэг л догдлоод байж чадахгүй нь ээ. "Хурдан орой болоосой" гэж хүсэх тусам энэ цагийн зүүнүүд мөлхөөд байгаа юм шиг хөдөлж ядахыг нь яана! Өөдгүй юмаа. Гэхдээ яагаад кино театр биш D кампус юм бол? Сонин юм. Тэнд ямар ч хичээлгүй байж, хүнтэй уулзаад шууд явах юм болов уу? За, яасан ч их юм бодоод байна даа.
Тэр өдрийн хичээл яст мэлхий шиг удаан өнгөрч байхад гадаа бороо орох нь тэр. Гайхалтай юмаа, хаврын анхны бороо. Улам л зүрх сэтгэлийг минь хөөргөж орхино.
Kris
"Тарчихсан уу?"Me
"Тийм ээ. Бүгд тараад явчихаж. D кампусд байна. Чи хаана байгаа юм?"Kris
"Тэгвэл 201д хүрээд ир"Би мессэжийг аваад түүний байгаа газар очтол анги харанхуй байлаа. Яг гэрлийн асаагуур хайж байтал тэнд гэрэл гялс хийн projector асаж анги гэрэлтэй болоход Крис байдгаараа инээчихсэн доошоо тонгойв. Тэр нэг зүйл залгахад яг шинэ жилийнх мэт урт анивчдаг гэрэл асаалаа. Тэнд 2 сандал тавьчихсан хажуудах ширээн дээр нь попкорн байв.
"Хөөх, энэ" гэж би уулга алдахад
"Чамд таалагдаж байна уу? Кино театр шиг тухтай бас өндөр нягтралтай биш ч гэлээ энд хоёулахнаа байж болох болохоор ийм юм бэлдчихлээ" гэхэд зүрх минь асар хурдан цохилж байв.
"Энд илүү тухтай харагдаж байна" гээд би сандал дээр суухад тэр кино эхлүүлээд дэргэд минь суулаа.
Кино сонирхолтой эд дундаа орж байхад тэр миний өвөр дээр толгойгоо тавилаа. Бурхан мин, зүрхийг минь зүгээр байлгаад өгөөч? Үгүй ээ, зүгээр биш байсан нь дээр юм байна. Үргэлж ингэж хүчтэй цохилуулмаар байна.
"Чамд тухгүй байна уу?" гэж тэр их эелдэгээр асуухад би доошоо харлаа. Өндөр хамар, яагаан уруул, гялалзах нүд нь одоо улам царайлаг харагдана. Намайг толгойгоо сэгсрээд инээхэд тэр наашаа ширтээд л байв. Нүднийх нь гүн далайн ёроолд унаад гарч ирэхгүй болохоосоо өмнө би
"Чи киногоо үзэхгүй юм уу?" гэж асууж амжлаа. Крис маш эгдүүтэй царай гаргаад
"Чиний нүднээс үзэж байна" гэсээр нүд рүү минь ширтэнэ. Яг одоо цаг зогсчихоосой гэж би дотроо гуйж байлаа. Хэдий дэлгэц рүү ширтэх ч би юу ч ойлгохгүй өвдөг дээр минь хэвтэх залууг бодно. Харин тэр гэнэт босоход би түүнээс нүдээ үл салгаж чадна.
Түүнийг үг хэлэхийн даваан дээр газрын хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй нэг залуу хаалгаар шагайн харлаа. Бид хоёул гайхсан нь илт. Удалгүй залуу Крисыг таньдаг бололтой инээгээд ойр зуурын яриа өрнүүлээд байх нь тэр! Сүүлдээ цаанаас нэг сандал татаад бид хоёртой зэрэгцэж суугаад кино үзэж гарлаа. Энэ хүнд ямар ч мэдрэмж алга?! Бид хоёр бараг нүдээрээ "Яагаад гарахгүй байгаа юм бол?" гэх шиг ойлголцож байв. Тав гаруй минутын дараа тэр залуу сая нэг ойлгосон бололтой гараад явлаа.
Би гайхсан шинжтэй харахад Крис инээгээд над руу харж суун гараа дэлгэхэд би өөрийн мэдэлгүй түүнийг тэвэрч саяхны явдлыг мартаж орхилоо. Түүний энгэрт анх удаа ийн тэврүүлэхэд ямар мэдрэмж авч байсныг хэн ч мэдэхгүй дээ. Крис намайг тэгж тэвэрч байхдаа доош тонгойн уруул дээр минь үнсэв.
"Энэ?" гээд би түүн лүү байдаг томоороо харахад тэр
"Тийм ээ, чи бидний анхны үнсэлт"
"Гэхдээ...гэхдээ"
"Санаа зоволтгүй дээ, би чамайг өөрийн болголгүй үнсээгүй. Одоо би чинийх. Үүнийгээ батлаад уруул дээр чинь тамга дарсан төдий. Энэ хэзээ ч арилахгүй байх"
Галзуурч догдлуулам тэр уруулыг анх удаа үнсэж үзсэн минь энэ байлаа. Түүний, миний анхны үнсэлт. Түүний хэлснээр тамга нь хэзээ ч арилаагүй бас гандаагүй.
Түүнтэй байхад мэдрэгддэг энэ мэдрэмжүүдийг би өөр юунаас ч авч чадахгүй. Түүнтэй байхад л шидэт үлгэр биелэлээ олдог шиг, юм бүхэн буцаад амь орох шиг санагдах юм.
![](https://img.wattpad.com/cover/173162725-288-k410779.jpg)
YOU ARE READING
【Т а г т а а】
FanfictionТэнгэрээр дүүрэн од байтал ажиггүй одсон тэр ганц одыг л үзэх сэн гэх хүсэл төрнө. Тэрхүү огт мэдэхгүй, урьд өмнө үзэж хараа ч үгүй, жижигхэн одыг дахиж гэрэлтэхийн төдийд л хамаг бүхэн сайн сайхан болчих юм шиг жигтэй сонин хачин бодол төрж байжээ...