"Хайр гэдэг бол жаргалтай айдас юм
хайч аваад нүдээ өөрөө сох хатгахын нэр юм
Тэгээд тэмтчин тэмтчих атлаа
Зүүдээ өөрөө зохион байж үзээд
түүндээ үхтлээ итгэхийн нэр юм
Зүрхээ өөрөө атгаж тавиад л, атгаж тавиад л
цусыг нь зөөлнөөр шүүрүүлэхүй юм"Урьд нь бие биенээсээ ичсэндээ ярьдаггүй байсан зүйлсээ дэлгээд л, багын дурсамж, бодох бодлуудаа нэг нэгээр нь дэлгэн харуулахад би түүнийг биширсэн. Крисийн дотоод хүнийг магад надаас өөр хүн олж харахгүй байх. Түүний дотоод ертөнцөөр тэрхүү галт тэргээр зугаалах ямар олон мэдрэмжийг надад өгсөн гээч! Заримдаа гунигтай, заримдаа хөгжилтэй, заримдаа үнэхээр л сургамж авмаар. Ийм л ухаалаг нэгэн гэдгийг гаднаас нь хараад хэн ч таашгүй.
Гэхдээ хүмүүс гэдэг сонин шүү. Хийж, амталж, үзээгүй зүйлсээ ярихаас зүрхшээдэг хэр нь хүнийг гаднаас хальт харуут л өөрийн гэсэн тодорхойлолтоо өгчихнө. Тухайн үеийн нөхцөлд байсан тэр ааш зангаас нь л дүгнэнэ. Баяртай байсан бол тэр хүн сайн хүн, гунигтай эсвэл ууртай байсан бол хамгийн адгийн арчаагүй амьтан гээд л яриа дэлгэчихдэг.
Крисийн өмнөх найз охин "Миний амьдралдаа хийж байсан хамгийн том алдаа бол Кристэй ойртсон явдал" гэж сургуулиар нэг тараахад би бараг л итгэж байсан шүү! Би бүр олон яриа сонссон, тэдний яриа намайг түүнийг хөнгөмсөг хүн гэж дүгнэхэд хүргэсэн ч бодит байдал дээр тэр тийм биш. Би үүнд л итгэнэ. Өөрийн илрүүлсэн тэр ертөнцдөө л үүрд мөнх итгэнэ. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй.
29 June 2015
Kris
"Гадаа чинь байна. Хурдан гараад ир санаж үхэх нь" гэсэн мессэж аваад галзууртлаа цохилох зүрхээ даран хэдэн минут тольны өмнө үзэгдлээ. Яахав дажгүй шүү. Сүүлийн үед жаргалтай байгаа болохоор би өөр өөртөө таалагдаж эхлээд байгаа, Крисийн л ач.
"Ёстой нэг удаан хүн шүү" гээд тэр гэрийн минь гадаа зогсож байхад нь би түүн лүү гүйж тэр гадуурх хүрмээ дэлгээд, наашаа инээмсэглэн зогсож байв. Намайг очиод энгэрт нь наалдахад тэр хүрмээрээ намайг хучин чанга тэврэхэд түүнээс үнэртэх сүрчигийн үнэр намайг өөр ертөнцөнд аваачих шиг. Диваажин. Түүний энгэрээс диваажин л үнэртдэг. Үнэртээд л тэврээд л энэ насыг бармаар жигтэй хэр нь жаргалтай үнэр.
"Хоёулаа өнөөдөр паркаар зугаалах уу? Бусад хос шиг" Крис ингэж хэлээд гараас минь атгалаа. Бид мишээсээр парк луу явна.
YOU ARE READING
【Т а г т а а】
FanfictionТэнгэрээр дүүрэн од байтал ажиггүй одсон тэр ганц одыг л үзэх сэн гэх хүсэл төрнө. Тэрхүү огт мэдэхгүй, урьд өмнө үзэж хараа ч үгүй, жижигхэн одыг дахиж гэрэлтэхийн төдийд л хамаг бүхэн сайн сайхан болчих юм шиг жигтэй сонин хачин бодол төрж байжээ...